solongonews
Хятад, Монгол, Оросын соёлын хамтын өв
2020-06-16 16:56
Түмэн газрын цайны зам-Хятад, Монгол, Оросын соёлын хамтын өв

Европ Азийг дамнаж Хятад, Монгол, Орос гурван улсыг холбосон худалдааны их замыг “Түмэн газрын цайны зам” гэж нэрлэдэг. Цайны зам нь торгоны замын дараа МЭ-ний XVII зууны сүүлээс үүсч хөгжин 200 жилийг өнгөрүүлсэн бөгөөд Хятад улсаас голдуу цай зөөвөрлөдөг байсан учраас “Цайны зам” хэмээн нэрлэж байжээ. 13000 км урт бүхий энэхүү зам нь эх газрын хамгийн урт худалдааны зам хэмээн түүхнээ тэмдэглэгджээ. Хятад улсын Фүжянь мужийн Ү-Ишань уулнаас эх авч, Оросын Санкт Петербург хүртэл үргэлжилнэ. Энэхүү замаар Хятад улсын өмнөд болон төв нутгийн цайг Эрээн боомтоор хил давуулан Хүрээ буюу одоогийн Улаанбаатараар дамжуулан Хиагтад хүргэдэг байсан ажээ. Цайг малын арьсанд боож, тэмээн жингээр зөөвөрлөдөг бөгөөд тэмээн жин Хиагтаас буцахдаа голчлон арьс, ноос, давс зэрэг бараа бүтээгдэхүүн ачдаг байжээ.

Цайны зам нь Хятад, Монгол, Оросын түүхэнд чухал нөлөө гаргасан гэж судлаачид бичсэн байдаг. Өнөө цагт цайны замаар тэмээн жин биш галт тэрэг зорчих болсноор барахгүй гурван орны худалдаа хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Хятадын “бүс ба зам” төсөл, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, Оросын “Европ Азийн аж ахуйн холбоо” нь хамтын ажиллагааны олон төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

Сүүлийн үед цайны замд Хятад, Монгол, Орос гурван улсын Засгийн  газар анхаарал ихэд хандуулж, шинэ зууны хөгжлийн бодлоготой уялдуулж “Түмэн газрын цайны зам”-ыг дэлийн соёлын өвд хамтран бүртгүүлэх үйл ажиллагаа өрнүүлж байгаа билээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Талын дуун
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл