solongonews
Хятадын буухиа илгээмжийн орлого хурдтай нэмэгдэж байна
2017-04-25 11:47
2017 оны эхний улирлын буухиа илгээмжийн орлогын өсөлтийн хурд мөн үеийн ДНБ-ний өсөлтийн хурдаас 4 дахин өндөр байна.

Хятадын үндэсний шуудангийн газрын саяхан гаргасан "2017 оны эхний улирлын Хятадын буухиа илгээмжийн хөгжлийн үзүүлэлтийн тайлан"-д тэмдэглэснээр, эхний улиралд Хятадын буухиа илгээмжийн хөгжлийн үзүүлэлт 150.8 буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 16.8 хувиар өсөн нэмэгджээ. Хятадын буухиа илгээмжийн орлого 98 тэрбум 460 сая юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 27.4 хувиар өсөн нэмэгдэж, мөн үеийн ДНБ-ний өсөлтийн хурдаас 4 дахин өндөр байлаа. 

Тайланд, эхний улиралд буухиа илгээмжийн зах зээлийн эрэлт хэрэгцээ түргэн нэмэгдэж, зах зээлийн цар хэмжээ өндөр түвшинд байгаа ба үйлчилгээний чанар улам сайжирч байна. Үйлчилгээний сүлжээ Хятадын төв, баруун бүс, хөдөө орон нутаг руу өргөжиж, буухиа илгээмжийн салбарын таатай байдлыг буй болгожээ. Бүх Хятадын буухиа илгээмжийн нийт тоо 7 тэрбум 590 сая буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 31.5 хувиар нэмэгджээ. Өдөрт 84 сая 330 мянган ширхэг буухиа илгээмж хүргэж, хүн нэг бүрийн буухиа илгээмжийн тоо 5.5 ширхэгт хүрсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл