solongonews
Ази-Европын орнуудын ГХЯ-ны сайд нарын хурал болно
2017-11-16 20:50
Ази Европын орнуудын ГХЯ-ны сайд нарын хурал болно.

Ази Европын орнуудын ГХ-ийн сайд нарын XIII хурал энэ сарын 20, 21-нд Мяньмарын Нэйпсидавт болно.

Мяньмарын Төрийн зөвлөлийн ахлах удирдлага Аун Сан Суу Кийн урилгаар Хятад улсын ГХЯ-ны сайд Ван И төлөөлөгчдөө ахлан  тус хуралд оролцох бөгөөд олон улсын болон бүс нутгийн байдал, Ази Европын дэд бүтцээр холбох талын хамтын ажиллагаа, мөн холбогдох асуудлаар Хятадын улсын байр суурийг тодорхойлж, улс орнуудын төлөөлөгчдийн ахлахтай уулзана гэдгийг Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 16-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн байна. 

Гэн Шуан хэлэхдээ:

-Тус хурал “Түншийн харилцаагаа эрчимжүүлж, энх тайван тогтортой хөгжлийг ахиулъя” уриан дор явагдана гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл