solongonews
Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж байна
2018-04-27 17:10
Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж байна.

Жүншинь агентлагийн мэдээ: 27-нд Бээжин хотноо Хятадын ХЯ-ны Европ, Азийн газрын орлогч дарга Лю Шүэсун: 2018 онд БНХАУ, ОХУ-ын хоёр талт худалдааны эхлэл сайн байж, жилийн эцэс гэхэд худалдааны нийт хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрэх боломжтой байна гэжээ.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Хятад, Оросын худалдаа эрчтэй сэргэж, энэ оны эхний улиралд хоёр талт худалдааны хэмжээ 30 орчим хувиар нэмэгдсэн гэжээ.

Хятад улс 8 жил дараалан Оросын худалдааны хамгийн том түнш байж, хоёр талт худалдааны хэмжээ 2017 онд 84 тэрбум 70 сая долларт хүрсэн нь 2016 оныхоос 20.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд цахилгаан механик 17, шинэ технологийн бүтээгдэхүүн 27 хувиар нэмэгдэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт хэмжээ 4 тэрбум 80 сая долларт хүрсэн нь ойрын жилүүдэд гарсан хамгийн дээд үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулалтын хувьд 2017 онд ОХУ дахь Хятадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 220 сая ам.долларт хүрч, 2016 оныхоос 72 хувиар нэмэгдсэн бол Орост шинээр нэмэгдсэн төслийн гэрээний нийт хэмжээ 7 тэрбум 720 сая ам.долларт хүрсэн нь 2016 оныхоос 3 дахин илүү болжээ.

Лю Шүэсун: Өнөөгийн байдлаар Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа чанартай хөгжлийн үе шатанд шилжин, худалдаагаар суурь болгож, хөрөнгө оруулалтаар хөдөлгөх хүчээ сэлбэн, стратегийн түвшний томоохон төслүүдээр гол болгож, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлан, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, Европ, Азийн эдийн засгийн нэгдмэл цогцыг холбох хамтын ажиллагааны загвар улам бэхжиж байна. Энэ жил Хятад улс Европ, Азийн эдийн засгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хийж магадгүй юм гэжээ.

 

Найруулагч: BYN
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл