Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ой • Өвөр Монголын улсын өмчлөлт компаний өөрчлөлт хөгжлийн байдалтай танилцах ажил 12-р сарын 12-ны өдөр Хөххотод зохион байгуулагдав. Тус ажиллагаагаар дамжин хэвлэл мэдээллийн сэтгүүлчид Өвөр Монголын Синьхуа хэвлэн тараах бүлэглэл зэрэг улсын өмчлөлт компаний тухайн газарт нь хүрч орчин үеийн компаний хөгжлийн байдалтай ойр зайнаас танилцсан байна.


Өвөр Монголын Синьхуа хэвлэн тараах бүлэглэлийн компани нь өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, “ном +” загвар зэргээр уламжлалт номын дэлгүүрийн өөрчлөлт дэвшлийг 80 хувиар дээшлүүлсэн байна.

Өдгөө Синьхуа номын дэлгүүр нь Өвөр Монголд нийт 30 гаруй салбар дэлгүүртэй болсон бөгөөд орон даяар онлайн дэлгүүр дөрвөн жилийн өмнө 98 байснаас одоо 240 гаруй болон нэмэгдсэн байна.

Өвөр Монголын Синьхуа хэвлэн тараах бүлэглэлийн компани бас чимээгүй, сэлүүхэн уншлагын өрөө, CD зэргийг туршин сонсох өрөө болон улс даяар анхны бүлэг “Синьхуа номын дэлгүүрийн уран тод уншлагын өрөө” зэргийг тохижуулж уншигчдад олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна.

