solongonews
Хятад улс дэлхийн соёлын бүтээгдэхүүн экспортлогч хамгийн том орон болов
2016-03-30 16:10
ЮНЕСКО-ийн Статистикийн судалгааны хүрээлэн дэлхийн соёлын бүтээгдэхүүн,үйлчилгээний худалдааны талаар нийтэлсэн сүүлийн үеийн тайланд харуулснаар, Хятад улс нь дэлхийн соёлын бүтээгдэхүүн экспортлогч хамгийн том орон болсон байна.

ЮНЕСКО-ийн бүртгэлээс үзэхэд, 2013 онд Хятадын соёлын бүтээгдэхүүн экспортолсон нийт хэмжээ 60 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн тэргүүн байранд жагсжээ.

Тайланд, дэлхийн худалдаан дахь хамгийн том 10 төрлийн соёлын бүтээгдэхүүний нэрийн жагсаалтад урлаг соёл, гар урлалын бүтээгдэхүүний эзлэх байр зохих хэмжээгээр дээшилсэн байна. Энэ нь гол төлөв шар алтны хэрэглээний нөлөөг хүртсэнээс болсон юм. Эдийн засаг тогтворгүй үед шар алтны хэрэгсэл нь хамгийн аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн болжээ. 2013 онд дэлхийн шар алтны худалдааны хэмжээ 100 тэрбум ам.доллароос давсан байна. Хятад, Америк нь шар алтны бүтээгдэхүүн экспортлогч хамгийн том орны хувьд экспортын хэмжээ тус тус 32 тэрбум ам.доллар болон 10 тэрбум ам.долларт хүрчээ. Дараа нь Энэтхэг, Малайз, Тайланд, Турк зэрэг орнууд жагсаж байна. Үүнээс гадна баримал, сийлмэл хөшөө, уран зураг зэрэг бүтээгдэхүүн, урлаг соёл, гар урлалын бүтээгдэхүүний төрөлд эзлэх хувь хэмжээ ч дээшилжээ. ?

Дуу хөгжим, кино телевиз, сонин сэтгүүл зэрэг бүтээгдэхүүн нь улмаар соёлын үйлчилгээний нэг хэсэг болсон хэдий ч дижитал үйлдвэрлэлийн программын асар их нөлөөнөөс болж, эдгээр бүтээгдэхүүний борлуулалт нь сүлжээний захиалгын хэлбэрээр гол болох болжээ.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл