solongonews
Хятад шаазан эдлэлийн үзэсгэлэн дэлгэгдэв
2019-09-24 16:39
Хятадын шаазан урлалын шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн 22 дахь удаагийн Таншань үзэсгэлэн сайхан Хэбэй мужийн Таншань хотноо нээлтээ хийлээ.

     Тав хоног үргэлжлэх тус үзэсгэлэн “Уран хийц, уламжлалт шаазан эдлэлийн соёл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн нийт 32 мянган ам метр талбайг хамарчээ. Түүнчлэн үзэсгэлэнд зориулан 890 лангуу дэлгэгдэж, өмнөд Солонгос, Энэтхэг, Франц зэрэг улс орон бүс нутгаас худалдан авагч нар зорин ирж оролцож байна. 
 Сонирхуулахад, шаазан эдлэлийн хөгжлийн түүх хятад оронтой салшгүй холбоотой. “China” гэдэг үгийг “шаазан” хэмээх утгатай гэж зарим судлаачид үздэг байна. Тэгвэл Хятад улс вааран савыг үйлдвэрлээд 5000 жил, шаазан бүтээгээд 2000 жил болсон боловч чухамхүү жинхэнэ шаазан буюу гангар шаазанг Сүн /960-1265/ улсын үеэс үйлдвэрлэх болсон байдаг. 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл