solongonews
Хоёр улсын Цагдаагийн газар хил дагуух хар тамхи, мансууруулах бодисын эсрэг чанга цохилт өгч байна
2018-10-26 21:21
Хятад, Монголын хил дагуух мансууруулах бодисын эсрэг хамтарсан алба 10-р сарын 25-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтийн арга хэмжээг Эрээн хотод зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Хятадын Цагдаагийн газрын мансууруулах бодисын эсрэг ерөнхий газрын дарга, Хятадын Цагдаагийн газрын мансууруулах бодисын эсрэг ерөнхий газрын олон улсын хамтарсан газрын орлогч дарга, Өвөр Монголын Цагдаагийн газрын мансууруулах бодисын эсрэг ерөнхий газрын дарга, Өвөр Монголын Баяннуур хотын Цагдаагийн газар, Эрээн хотын Цагдаагийн газар зэрэг холбогдох газрын төлөөлөгчид оролцсон бол Монгол Улсын талаас Монголын Цагдаагийн Ерөнхий газрын мансууруулах бодисын эсрэг албаны дарга н.Алтанзул, Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн иргэний хэргийн дарга н.Өлзийбаяр, Монгол Улсын Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга н.Наранбаатар, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга н.Чулуунбаатар нар оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа хоёр тал суудлын хурал хуралдуулж, Хятад, Монгол хоёр улсын хил дагуух мансууруулах бодисын солилцоо, худалдааны байдал, тээвэрлэлт, харилцаа холбооны тухай гүн гүнзгий судлан ярилцаж, хамтын ойлголттой болж, нягт хамтран ажиллаж, хил дагуух мансууруулах бодисын эсрэг цохилт өгөх, хориглох холбоолсон газрыг шинээр нээж, мансууруулах бодисыг хил дамнан худалдаалах, тээвэрлэн зөөх, дамжуулах хууль бус үйл ажиллагаанд чанга цохилт өгч, хил дагуух амгалан тайван байдал, иргэдийн бие сэтгэлийн эрүүл мэндийн байдлыг илүү баталгаажуулахад нөлөө үзүүлэх юм.

Сүүлийн үед Хятад, Монголын Цагдаагийн газар мансууруулах бодисын эсрэг цохилт өгөх ажлын талд хамтран ажиллаж, тагнан мөрдөх, мэдээ мэдээлэл харилцан солилцох, хамтарсан сургуулилт хийх, аврах үйл ажиллагаанд хамтран ажиллаж тодорхой хэмжээний амжилтыг бүтээсэн билээ.

Одоогоор хоёр талын Цагдаагийн газрын зөвшөөрлөөр Эрээн-Замын-Үүд, Ганц мод-Гашуун сухайт зэрэг Хятад, Монголын боомтын хил дагуух хар тамхины холбоолсон хэрэгт цохилт өгөх алба нээж, хил дагуух, хил дамнасан хар тамхины эсрэг чанга цохилт өгч байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл