solongonews
Монгол үндэстний хувцас загварын тэмцээн боллоо
2016-07-14 10:56
Монгол үндэстний хувцас загварын 4 дэх удаагийн 8 муж орны тэмцээн 7 дугаар сарын 13-ны өдөр Бугат хотод болж өнгөрлөө.

      Шиньжянь, Хөхнуур, Хармөрөн, Гирин болон Өвөр Монголын бүх аймаг хотоос ирсэн 22  баг төлөөлөгч оролцож, 17 баг төлөөлөгч шалгаран үлдэж эцсийн шатны тэмцээнд оролцсон байна.

Ажлын хувцас, сурагчийн хувцас болон чөлөөт хувцас гэсэн гурван бүлэг хуваан уралдаж, тэмцээний эцэст ажлын хувцасны хэсэгт Хөххотын Ануударийн "Монгол гоёл", сурагчийн хувцасны хэсэгт Хөххотын "Хулангийн говь" ХХК, чөлөөт хувцас загварын хэсэгт Хөххотын "Монгол элемент" тус тус шалгарсан байна.

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл