solongonews
”Хятадын хулсны үйлдвэрлэлийг дэлхий дахинаа мандуулна”
2023-07-25 16:47
”Хятадын хулсны үйлдвэрлэлийг дэлхий дахинаа мандуулна”

 

 

"Ширээн дээрх 12 хадаас хятадуудын ярьж, хийж буй зүйлсийг "хадаас" шиг бат ноттойг харуулж байна. Гүүрний маягаар зохион бүтээсэн ширээний хөл, нуман хэлбэр нь тус бизнес дөрвөн далайг холбож, хамтдаа хөгжинө гэсэн ойлголтыг агуулдаг..." "Гүүрийн ширээ" сэдэвтэй энэхүү хулсны бүтээгдэхүүн 2018 онд Дэлхийн хулсны үйлдвэрлэлийн анхдугаар чуулган дээр нүд булааж, зохион байгуулах хорооноос Хятадын үзэсгэлэнгийн танхимын тусгай ширээ болсон юм. Ван Шяочингийн хувьд энэ ач холбогдол ер бусын юм. Энэ нь түүний багийг хүлээн авсны дараа түүний "Үндэстний түрлэг урсгал" буй болгосон хулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн тавцанд шилжиж байна гэсэн үг.

"Хятад улсад хулсны төрөл зүйл элбэг бөгөөд "Хулсны вант улс" гэж нэрлэгддэг. Гэхдээ би гадаадад суралцахдаа хэдийгээр Хятадын хулсны бүтээгдэхүүнийг Европ, Америкийн үйлчлүүлэгчид маш сайн хүлээн авдаг ч ихэнх нь үнэндээ гадаад зах зээлд орлон боловсруулалт хийдэг болохыг олж мэдсэн юм. 2013 онд Ван Шяочин их сургуулиа төгсөөд Хятад руу буцаж аавдаа тусалж, хятадын өөрийн хулсны бүтээгдэхүүний брэндийг буй болгохоор шийдсэн байна.

Дэлхийн хулсны үйлдвэр үйлчилгээний анхдугаар чуулган болоход Ван Шяочин санаачилга гарган Шилинь дарханы нэрийн өмнөөс бүртгүүлжээ. Чухамхүү гадаадад суралцсан туршлага, гадаад хэлний мэдлэг, хулсны үйлдвэрийн талаарх ойлголтоос нь болж Ван Шяочинг зохион байгуулагчид тэрхүү удаагийн Дэлхийн хулсны үйлдвэр үйлчилгээний анхдугаар чуулган дээр Хятадын хулсны үйлдвэрлэлийн "Соёлын элчээр" томилж, "Хулсаар мэдээллийн хэрэгсэл болгон ашиглаж" хятадын баялаг соёлыг дэлхийд мэдрүүлсэн юм.

“Хятадын хулсны соёл урт удаан түүхтэй. Энэ нь манай аж үйлдвэрийн хүмүүсийн дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэх хүч чадал юм.” Ван Шяочин:

- Нов ногоон хулсууд уулнаас гаралтай, гоёмсог сайхан гар урлал нь ард түмнээс гаралтай, хулсан бүтээгдэхүүн бүр гар урлалын хүчирхэг сүнсийг агуулдаг гэж хэллээ. Зохион байгуулагчид олон улсын чуулган дээр "Хятадын төлөөлөгч"-ийг унших бүрт Ван Шяочингийн үндэсний бахархал үргэлж төрдөг. Учир нь яг тэр мөчид тэрээр дэлхий дахинд Хятад улсын өнө удаан түүхтэй хулсны соёлыг танилцуулдагтаа бахархал төрдөг байна.

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : СЛМ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл