solongonews
Хятад, Орос, Монгол гурван орны “Ой тайгын салхи” ая дууны үдэшлэг
2019-06-28 11:07
Хятад, Орос, Монгол гурван орны “Ой тайгын салхи” ая дууны үдэшлэг болж өндөрлөлөө.

          Ой тайга,  гол мөрнөөр холбогдон хөршилсөн Хятад, Монгол, Орос гурван улсын уран сайханчдын эх байгалийн яруу эгшиглэнг гайхуулсан “Ой тайгын салхи” ая дууны үдэшлэг 06-р сарын 25-ны үдэш Хөлөнбуйр жүжгийн театрт явагдлаа.

       Хятад, Орос, Монгол гурван орны “Ой тайгын салхи” ая дууны үдэшлэгт Хятад улсын нэрт дуучин Урнаа, Хөлөнбуйрын залуу дуучин Намуухан, Дандар, Шүр, “Солон” хамтлаг, “Хасар” хамтлаг, Ао Лифан зэрэг дуучид оролцож,  “Зүрхний эрэл”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ээж” дуугаараа монгол түмэндээ танигдаж явсан Монгол Улсын нэрт дуучин Сэрчмаа, “Дугуй хээтэй наадам”, “Ижий минь дэргэд байхад” дуугаараа зон түмэндээ мэдрэгдэж яваа Монгол Улсын нэрт дуучин Борхүүгийн Амархүү, ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын дуучин Санилига, ОХУ-ын Бүгд Найрамдах Якут Улсын аман хуурч Арбина, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын “Алаш” хөөмийн хамтлаг  ая дуугаараа үзэгч түмнийхээ мэлмий сонорыг мялаалаа.

      “Ой тайгын салхи” ая дууны үдэшлэгийг ӨМӨЗО-ы Соёл болон аялал жуулчлалын тэнхим, ХКН-ын Хөлөнбуйр хотын хороо, Хөлөнбуйр хотын Ардын Засгийн газраас санаачлан зохион байгуулж, Хөлөнбуйр хотын Соёл аялал жуулчлалын радио телевиз товчоо, Хөлөнбуйр хотын үндэстний дуу бүжиг жүжгийн хүрээлэн, Хөлөнбуйр хотын радио телевиз, Хөлөнбуйр хотын дуу хөгжим утга зохиолын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Хөлөнбуйр өдрийн сонины вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл