
12-нд Шанхайн Зам Тээврийн Их Сургуулийн зохион байгуулсан "Токиогийн шүүх болон дэлхийн энх тайван" олон улсын эрдэм шинжилгээн форум Шанхай хотноо зохиогдож, Хятад, Япон, АНУ, Их Британи, Шинэ Зеланд зэрэг орнуудын хуулийн болон түүхийн салбарын 25 судлаач оролцжээ. Хоёр өдөр үргэлжилсэн хурлаар судлаачид олон өнцгөөс хагас зууны тэртээх олон улсын шүүхийн шийдвэр өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэгийг хэрхэн нөлөөлж буй, "дайн ба энх тайван" сэдвийн тойронд санал бодлоо гүнзгий солилцжээ.

Энэ он бол "Токиогийн шүүх"-ийн шийдвэр гаргасны 70 жилийн ой юм. Хурлын нээлтэд Шанхайн Зам Тээврийн Их Сургуулийн захирал Жан Жэ: Хятад улс дэлхийн 2-р дайны дунд хамгийн их зовлон амсаж байсан орнуудын нэг юм, "Токиогийн шүүх" сэдэвт илүү их анхаарал хандуулах нь зүйтэй гэлээ.

1946-1948 онд Алс дорнодын олон улсын цэргийн шүүх Японы Токио хотод Дэлхийн 2-р дайны дунд гэмт хэрэг үйлдсэн Японы дайны ялтнуудыг шүүсэн байдаг. Үүнийг түүхэнд "Токиогийн шүүх" гэдэг.
