solongonews
Есдүгээр сард PPI өсөв
2022-10-14 18:01
Есдүгээр сард PPI өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар өсөж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ буурах хандлага удааширчээ.

 Үндэсний статистикийн газраас өнөөдөр нийтэлсэн мэдээллээр 2022 оны есдүгээр сард үндэсний аж үйлдвэрийн үнэ (PPI) өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар өсөж, өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан бол аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн худалдан авах үнэ өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар өсөж, өмнөх сарынхаас 0.5 хувиар буурсан байна. Нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд аж үйлдвэрийн салбарынхны үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувь өссөн мөртөө аж үйлдвэрийн салбарынхны худалдан авах үнэ 8.3 хувиар өссөн байна.

 Үндэсний статистикийн газрын Хотын хэлтсийн ахлах статистикч Дүн Лижюань хэлэхдээ “Есдүгээр сард олон улсын түүхий нефтийн үнэ болон бусад задгай түүхий эдийн үнэ үргэлжлэн буурч, дотоодын зарим салбарын эрэлт сэргэн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ бүхэлдээ буурсан ч буурах хандлага удааширчээ”.

 Өмнөх сартай харьцуулахад PPI 0.1 хувиар буурч, бууралтын хувь өмнөх сараас 1.1 пунктээр багасжээ. Үүнд үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ 0.2 хувиар буурч, уналтын хувь 1.4 пункт болов. Амьжиргааны үнэ 0.1 хувиар буурч байснаасаа 0.1 хувиар өссөн байна.  Олон улсын түүхий нефтийн үнэ буурсан нь дотоодын холбогдох үйлдвэрүүдийн үнийг бууруулж байгаа юм. Үүнд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарын үнэ 3.8 хувиар буурч, химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үнэ 1.5 хувиар бууран, химийн эслэгийн үйлдвэрлэлийн үнэ 0.4 хувиар буурч, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрийн үнэ ч 0.1 хувиар буурсан байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төслүүд шат дараатай хэрэгжиж, металл, цемент болон бусад холбогдох үйлдвэрлэлийн эрэлт сэргэж, үнийн уналт багасжээ. Хар металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэрийн үнэ 1.7 хувиар буурч, үнийн уналт 2.4 пункт хүрсэн бол өнгөт металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурч, уналтын хувь 1.9 пункт болжээ. Төмөрлөг бус ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ 0.4 хувиар буурч, уналтын хувь 0.6 пункт болсон байна. Нүүрсний агуулахын эрэлт нэмэгдэж, нүүрс олборлох, угаах үйлдвэрийн үнэ 4.3 хувиар буурч байснаас 0.5 хувиар өсжээ. Түүнчлэн, хөдөө аж ахуйн болон дагалдах хүнсний үйлдвэрийн үнэ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурч байснаас 0.8 хувиар өсөв. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангамжийн салбарын үнэ 1.3 хувиар өсөж, өсөлтийн хувь  1.0 пункт болжээ.

 Жилийн дүнгээр PPI 0.9 хувиар өссөн нь өмнөх сараас 1.4 пунктээр багассан байна. Үүнд үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ 0.6 хувиар өсөж, өсөлт 1.8 нэгж хувиар буурсан бол амьдрах материалын үнэ 1.8 хувиар өсөж, өсөлтийн хувь 0.2 пункт болжээ. Судалгаанд хамрагдсан аж үйлдвэрийн 40 гол салбараас 30 нь үнэ өссөн нь өмнөх сараас хоёроор буурсан байна. Гол салбаруудын дунд үнийн өсөлт буурснаар: газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрүүд 17.2 хувиар өсөж, 4.1 пунктээр буурсан байна. Газрын тос, байгалийн хийн олборлолтын салбар 31.1 хувиар өсөж, 3.9 пунктээр буурсан бол химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0 хувиар өсөж, 3.5 пунктээр буурсан байна. Өсөхөөс буурах хүртэл өөрчлөгдсөн үнэд: нүүрс олборлох, угаах үйлдвэрлэл 8.6 хувиар өссөнөөс 2.7 хувиар буурч, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4 хувиар өссөнөөс 1.8 хувиар буурчээ. Үнийн бууралт өргөжсөнд: хар металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэр 18.0 хувиар буурч, өнгөт металл хайлуулах, цувих боловсруулах үйлдвэр 4.4 хувиар буурч, хоёулаа 2.9 пунктээр өргөжсөн байна. Үнийн өсөлтийг өргөтгөсөнд: цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангамжийн салбар 10.1 хувиар өсөж, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл 7.4 өсөн, 0.9 пунктээр өргөжив.

 Тооцоолсноор 09-р сард PPI өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар өссөнөөс өнгөрсөн оны үнийн өөрчлөлтийн нөлөөлөл 1.3 пункт болж, шинэ үнийн өсөлтийн нөлөөлөл -0.4 пункт болжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл