Тухайн үед дэлхийн бүх улс орнуудаас ОХУ-д очсон хөл бөмбөгийн хорхойтнууд Хятадын Хү Бэй мужийн улаан сам хорхойг хоол хүнсэндээ хэрэглэх буюу хоолны газраас захиалга авах боломжтой болсон байна.

Саяхан 100 мянган улаан сам хорхойг ачаалсан Хятад-Европын чиглэлийн галт тэрэг Хятадын Хү Бэй мужаас мордсон болно. Энэхүү галт тэрэг Өвөр Монголын Манжуур хотоор өнгөрөх бөгөөд 17 өдрийн хугацаатай аялах юм байна. ОХУ-д хүрсний дараа Москвагийн бизнес эрхлэгчид тухайн газрын ресторан, барнд улаан сам хорхойг борлуулах болно.
- Бид сам хорхой тээвэрлэж байгаа галт тэрэгний тасалгааны температурыг -18 градусаар хэмнэж байна. Үүнээс гадна эдгээр сам хорхой Хятадад даруй боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болсон учир хэрэглэгчид зөвхөн 5 минут халаахад л идэх боломжтой болно гэж холбогдол бүхий ажилтан танилцуулсан байна.
