Тавдугаар сарын 07-ны өдөр Хуралдсан ээлжит хэвлэлийн бага хурал дээр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчийн асуултад хариулав.
- Хятадын удирдагч сая Франц улсад төрийн айлчлал хийхдээ Франц зэрэг 12 орны иргэдийг 2025 он дуустал богино хугацаагаар Хятадад визгүй зорчих бодлогыг сунгана гэж мэдэгдсэн байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү гэсэн асуултад Линь Жянь:
- Хятад улс болон гадаадын улс хоорондын иргэдийн солилцоог сайжруулах үүднээс Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайз, Швейцарь, Ирланд, Унгар, Австри, Бельги, Люксембург зэрэг 12 улстай харилцан визгүй зорчих бодлогоо сунгахаар шийдвэрлэсэн. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл БНХАУ-д бизнес, аялал жуулчлал, хамаатан садан, найз нөхдөдөө зочлох, дамжин өнгөрөх зэргээр 15 хоногоос илүүгүй хугацаагаар ирсэн дээрх улсын иргэд жирийн паспортоор БНХАУ-д визгүй нэвтрэх боломжтой гэж хариуллаа.
