Ази, Европын парламентын түншийн харилцааны Х хурал 27, 28-нд Бруссель хотод болж, Ази, Европын 30 гаруй орноос ирсэн парламентын гишүүд оролцон, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны өрсөлдөөн сорилт, олон талт үзэлд анхаарлаа хандуулсан байна.
Хятадын төлөөлөгчдийн тэргүүн БХАТИХ-ын Гадаад хэргийн комиссын дэд дарга Жан Зижюнь: Арга хэмжээ авч, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлыг даван туулах явдлыг өчүүхэн ч удаашруулж болохгүй гэжээ. Тэрээр хамтын зорилго, хамтын үүрэг, хамтын хөгжил, аюулгүй байдлын хамтын хамгаалалт зэрэг дөрвөн талт санаачилга дэвшүүлж: Ази, Европын талуудтай хамт байж, хүрээлэн буй орчныг сайжруулсан ба эдийн засгийн хөгжлийн туршлагаа хуваалцан, цаг уурын өөрчлөлтийг олон талаар сайжруулахад идэвхтэй оролцож, үүрдийн энх тайван, түгээмэл аюулгүй байдалтай, хамтдаа хөгжиж дэвшсэн, нээлттэй, уужуу, цэвэр, үзэсгэлэнт дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хуралд оролцсон төлөөлөгчид худалдаа, цаг уурын өөрчлөлт, аюулгүй байдлын салбар дахь олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн чухлыг онцолж: Олон талт үзлийг ахиулахыг хамгийн үр ашигтай, шударга арга хэлбэр болгон, хамтын өрсөлдөөн сорилтыг зохицуулах зорилт тавихыг Ази Европын орнууд эрхбиш дахин нотлох хэрэгтэй гэжээ. Хуралд оролцсон талууд "Парисын гэрээ"-г үр ашигтай хэрэгжүүлэх улс төрийн амлалтаа биелүүлэхийг уриалсан байна.
