Энэ оны экспо үзэсгэлэнгийн талбайг өмнөхтэй харьцуулахад 14 хувиар нэмэгдүүлж, анх удаа дэлхийн 50 гаруй Топ 500, ажил төрлийн тэргүүлэх компаниуд оролцох төлөвтэй байна. Мөн олон арван компаниуд гэрээ хэлэлцээр тохиролцож, олон зуун шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээгээ дэлхий дахинд, Хятадад анх удаа тавих юм байна.

Францын L'Oréal групп бол анхны экспод гоо сайхны гэрээ хэлэлцээр тохиролцсон компани юм. Тус компани энэ оны экспод өнгөрсөнтэйгөө адил олон зуун шинэ бүтээгдэхүүн авчрахаас гадна, цуврал шинэ үзэл баримтлал, шинэлэг зохицуулах төсөл авчирч, хэрэглээний шинэчлэлийн эрин үед Хятадын хэрэглэгчидтэй илүү ойр байхыг хичээж байна.

Экспо нээгдэхийн хэрээр дэлхийн бизнес худалдаачид Шанхайд хуран цугларч, Хятадын зах зээлд хөрөнгө оруулалт хийж, хөгжлийн боломжоос хуваалцах болно. Экспо нээгдэхийн өмнөхөн олон аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үргэлжлэн хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм.

