solongonews
Макаод 1 сая жуулчин очив
2017-02-07 21:59
Бүртгэлээс үзвэл Хятадын цагаан сарын долоо хоногийн амралтын үеэр Макаогаар аялсан жуулчны тоо давхардсан тоогоор 930 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувиар нэмэгдсэн байна.

    Макаогаар аялсан Хятадын эх газрын жуулчдын тоо 660 мянга буюу Макаогийн нийт жуулчны 70.9 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 13.8 хувиар нэмэгджээ. Хонгконгийн жуулчид 200 мянга, Тайваний жуулчид 20 мянгад хүрсэн байна. Харин олон улсын жуулчдын тоо гурван хувиар буурч, давхардсан тоогоор 50 мянгад хүрчээ.

Цагаан сарын амралтын үеэр Макаогийн буудалд буусан хэмжээ 94.5 хувь буюу ноднин жилийн мөн үеэс 0.4 хувиар нэмэгдлээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл