Метроны гарц дэрх “Төгөлдөр хууран шат”
2021-04-22 11:00
Метроны гарц дээрх “Төгөлдөр хууран шат”

Та төгөлдөр хууран шатаар алхаж байсан уу? Чэндү хотын Концертын зам ашиглалтад орлоо. Метро Мо Зичяо өртөөний А гарц ба Хотын концертын танхимын хоорондох холбооны сувагт байрлах "Төгөлдөр хууран шат"-тай танилцаарай.
Тус “Төгөлдөр хууран шат”-ыг бүхэлд нь төгөлдөр хуурын товчлуур загвараар хийж, явган зорчигчид төгөлдөр хуурын товчлуур дарсан мэт алхам тутам хөгжимдөнө.

“Төгөлдөр хууран шат”-ыг Бүх Хятадын Коллежийн оюутны 6 дахь үзэсгэлэнг угтан бүтээжээ. Шатанд хэт улаан туяа гэх мэт тоноглогдсон тоноглолууд бий. Явган хүн шатаар өгсөж уруудахад тоног төхөөрөмжөөс ялгарч буй цацраг туяа хаагдаж, төгөлдөр хуурын "дин, дон, дин, дон" хийх дуу гарна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх
