solongonews
Элчин сайд Боловсрол, шинжлэх ухааны сайдтай уулзав
2021-03-02 21:54
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзав.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалантай 03 дугаар сарын 02-нд уулзаж, боловсрол, шинжлэх ухааны салбарт хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Цай Вэньруй илэрхийлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаа нь хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яам хоёр орны холбогдох салбар дахь хамтын ажиллагааны тасралтгүй хөгжлийг ахиулахаар хүчээ дайчлан ажиллана" гэв.

Л.Энх-Амгалан хэлэхдээ "Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам нь Хятад улстай боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр орны найрсаг харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://mn.china-embassy.org/chn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл