Хөхөө сүү сайтай байлгах энгийн аргууд
2015-12-28 18:21
Жирэмсэн эхчүүдийн хувьд хүүхдээ тээх есөн сарын хугацаа төрөлтөөр дуусч “Одоо л нэг амьсгаа авах нь” гэж бодоцгоодог. Тэгвэл жирэмслэлт зөвхөн эхлэл нь бөгөөд төрөлтөөс жинхэнэ амьдрал эхэлдэг.
Дөнгөж төрсөн хүүхдийн хамгийн анхны тэжээл нь эхийн ангир уураг юм. Энэхүү ангир уураг эхний 2-3 хоногийн хугацаанд хүүхдийг хангалттай шим тэжээлээр хангадаг билээ. Харин түүний дараагаас хөх сүү орсноор хүүхэд эрүүл өсч бойжих хамгийн чухал хүнс нь болдог.
Тэгвэл хөхөө хэрхэн сайн сүү оруулж, хүүхдээ хангалттай хооллож чадах вэ. Энэ асуудлыг шийдэх энгийн аргууд олон байдгаас эрхэм “Монголжингоо”-гийн ээж нартайгаа хуваалцаж байна.
-Буцалсан буюу цэвэр ус сайн уух. Өдөрт дор хаяж 2 литр ус уух хэрэгтэй. Учир нь эхийн сүү ч бас уснаас бүрэлддэг тул хэр их ус ууна төдий чинээгээр сүүний ялгаралтанд нөлөөлнө.
-Сайн унтаж амрах. Мэдээж ээжүүд маань шөнө хэд хэд босч хүүхдээ хуурайлж, хөхүүлсээр өдрийг өнгөрөөж байгаа. Гол нь эдгээрийн дунд боломж л гарвал унтаад авах хэрэгтэй. Хэдхэн минутын нойрыг ч дутуу үнэлэх хэрэггүй шүү.
-Хоол ундаа сайн идэх. Төрсөн ээжүүд маань хурдан хугацаанд буцан хэвийн жиндээ орохоор яардаг. Гэвч энэ нь эх болоод хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнэ баталчихсан. Амаржсан эх хүүхдээ 9 сар хүрэхэд эргээд хэвийн жиндээ орсон байдгийг ч тэдний судалгаа нотолсон байдаг. Тиймээс жиндээ буцаж орох гэж байгаа нь энэ гээд хоол тэжээлээ багасгах нь хүүхдээ өлсгөхөөс өөр ид шидгүй гэдгийг санаарай.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
