
2021 оны 06-р сарын 19-ний өдөр Лань Шинь хурдны төмөр замаар CRH5E галт тэрэг Ши-Аниас Өрөмчид хүрсэн байна. Тус төмөр зам нь Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны төв болох Өрөмч хотоос Шаанши мужийн Ши-Ань хот хүрэх чиглэлийн зам болох юм.

Лань Шинь хурдны төмөр зам нь Хятад улсын төмөр замын артери, Ази Европын төмөр замын чухал бүрэлдэхүүн хэсэг байж, “Хурдны төмөр замаарх торгоны зам” гэж нэрлэдэг. 1776 километр урттай тус төмөр замыг 2009 оноос барьж эхлэн, 2014 онд ашиглалтад орсон юм. 2020 онд Өрөмчөөс Ши Анийн хойд өртөө рүү энгийн галт тэрэг зорчдог болжээ. Ашиглалтад орсноос хойш 6 жилийн хугацаанд Лань Шинь хурдны төмөр замын Шиньжянь чиглэлд галт тэрэг анх 6,5 хос байсан нь 31,5 хос болон нэмэгдэж, зорчигчдын хуримтлагдсан аюулгүй тээвэрлэлт 40 саяыг давжээ. CRH5E хурдны галт тэрэгний анхны аялал ор болон суудлын 16 чингэлгээс бүрдэж, цагт 250 км хурдалдаг байна.

