solongonews
Ли Кэчян Узбекистаны ерөнхий сайдтай хэлэлцээ хийв
2019-08-28 20:47
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 27-ны өдөр БНХАУ-д албан ёсны төрийн айлчлал хийж байгаа Узбекистаны ерөнхий сайд Алибовтой хэлэлцээ хийсэн байна.

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 8-р сарын 27-ны өдөр, ,БНХАУ-д албан ёсны төрийн айлчлал хийж байгаа Узбекистаны ерөнхий сайд Алибовтой хэлэлцээ хийсэн байна.

Ли Кэчян: Хятад, Узбекистаны хоёр орон нь өнө удаан уламжлалт нөхөрлөлтэй юм. Харилцаа байгуулснаас нааш гол ашиг сонирхолтой асуудал дээр харилцан итгэлцэн дэмжиж, хоёр орны харилцаа ба хамтын ажиллагаа тасралтгүй амжилтанд хүрч байна. Хятад ба  Узбекистаны   харилцааг Хятадын тал дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, төрийн удирдагчидын хоорондын харилцааг нягтруулж, худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулж, олон улсын орон нутгийн үйл хэрэг дахь ойлголцол зохицолыг чангатгаж, мөн орон нутгийн үргэлжлэн аюулгүй хөгжихөд тус дэм үзүүлэх болно гэжээ.

Ли Кэчян:Хятад баУзбекистаны эдийн засаг харилцан нөхбвөрлөх чанар чанга, ажил хэрэгч хамтын ажиллагааны ирээдүйтэй аж. Хятадын тал "Бүс ба зам" санаачилгыг Узбекистаны хөгжлийн стратегитэй харилцан холбож, үйлдвэрлэл, дэд бүтцээр холбогдох, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааны тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна. Хятадын тал хоёр талт худалдааны цар хүрээг улам өргөжүүлэн, Хятадын зах зээлийн шаардлагыг хангасан Узбекистаны бүтээгдэхүүнийг импортолж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Узбекистаны зах зээлийн дүрэм тогтоол, худалдааны зарчмын дагуу хөрөнгө оруулалт хйиж, бизнес эрхлэхийг дэмжинэ. Узбекистаны тал бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Бид Узбекистаны талтай соёл, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхэд хоёр орны найрамдалт харилцааг улам бататгахыг хүсэж байна гэжээ.

Алибов: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэсний зэрэгцээ. тэрээр: Хятадын хөгжил дэлхийг гайхашруулсан амжилтад хүрч, бүс нутаг ба дэлхийн тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Узбеикстан, Хятад хоёр улс өндөр түвшний стратегийн хэлцлэгийг баталж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлтийг  тогтвортой нэмэгдүүлэн, хүмүүнлэгийн солилцоог түлхүү хөгжүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар нягт хамтран ажиллах болно. Узбекистаны тал "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятадын талын аж ахуйн нэгжүүд Узбекистанд хөрөнгө оруулахыг хүсэж, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэх болно гэжээ.

Хоёр орны ерөнхий сайд олон төрлийн хоёр талын хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурахыг гэрчилсэн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл