solongonews
Ли Кэчян Засгийн газрын ажлын тайлангийн тухай санал сонсов
2017-01-16 22:53
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мэргэжилтэн судлаачид болон бизнесийн салбарынхны хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газрын ажлын тайлангийн тухай тэдний саналыг сонслоо.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 1 дүгээр сарын 13-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, “Засгийн газрын ажлын тайлан”-гийн тухай мэргэжилтэн судлаачид болон бизнесийн салбарынхны саналыг сонсов.

Ли Кэчян хэлэхдээ: - Өнгөрөгч онд Хятад улсын эдийн засаг тогтвортой явагдан, тогтуун байдалтай сайжирч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр нь ч нэмэгдсэн гэлээ.

Ли Кэчян онцлохдоо: - Энэ оны эдийн засгийн ажлыг сайн хийж, тогтвортой нөхцөлд урагшлах ажлын ерөнхий ахицыг барин, бүтээлч, тохиромжтой, ногоон, нээлттэй, хамтын шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, “гурвыг үгүйсгэж, нэгийг бууруулан, нэгийг нөхөх”-ийг үргэлжлүүлэн дэмжих бөгөөд Төв хорооны эдийн засгийн ажлын хурлын төлөвлөгөөнүүдийн дагуу ажиллах хэрэгтэй гэв.

Ли Кэчян мөн мэргэжилтэн судлаачид давуу талаа харуулан илүү олон санал дурдаж, бизнес эрхлэгчид зах зээлийн өрсөлдөөн дунд шинэ амжилтыг гаргахыг хүслээ. Тэрээр: - Хамтдаа зүтгэж, Засгийн газрын ажлыг төлөвлөн, эдийн засаг нийгмийн хөгжлийг биелүүлж, иргэдийн амьжиргааны асуудлыг шийдэх хэрэгтэй гэлээ.  

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : www.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл