Худалдааны яамнаас 04-нд гаргасан мэдээллээр 2023 оны 01-ээс 11-р сард Хятадын үйлчилгээний салбарын импорт, экспортын нийт хэмжээ 5.890.2 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь өссөн үзүүлэлт болсон юм.
Уг мэдээллээр 2023 оны 01-ээс 11-р сард Хятадын нийт импорт, экспортын хэмжээ 5890.2 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь өссөн үзүүлэлт юм. Үүнд: Импорт 3.482.78 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5 хувиар өсөж, үйлчилгээний худалдааны тэнцэл 1.075.36 тэрбум юаньд хүрчээ. 11-р сард үйлчилгээний салбарын импорт, экспорт 544.78 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 13.7 хувиар өссөн байна. Үүнээс үйлчилгээний салбарын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар өсөж, импорт 24.4 хувиар өссөн байна.
Мэдлэгт суурилсан үйлчилгээний худалдаа өссөн хэвээр байв. 2023 оны 01-р сараас 11-р сар хүртэл мэдлэгт суурилсан үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 2.435.15 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувь өссөн байна. Үүний дотор мэдлэгт суурилсан үйлчилгээний экспорт 1.389.5 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувь, импорт 1.045.65 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувь өссөн үзүүлэлт юм.
Аялал жуулчлалын үйлчилгээ хамгийн хурдан өсөж байна. 2023 оны 01-ээс 11-р сар хүртэл аялал жуулчлалын үйлчилгээний импорт, экспортын нийт дүн 1.314.88 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 73.5 хувь өссөн бөгөөд одоо ч хамгийн хурдацтай хөгжиж буй үйлчилгээний худалдааны салбар хэвээр байна. Үүнээс экспорт өнгөрсөн оны мөн үеэс 56 хувь нэмэгдэж, импорт өнгөрсөн оны мөн үеэс 74.9 хувь нэмэгджээ.
