Хятадын Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны мэдээлснээр энэ оны эхний хагаст Хятад улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл "COVID-19"-ийн халдварын сорилтыг туулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт ерөнхийдөө тогтвортой, эмх цэгцтэй, үнийн өөрчлөлт үндсэндээ хэвийн байв гэж хэллээ.
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны хяналтын тоо бүртгэлээс үзэхэд 02-р сард улирлын шинжтэй хүчин зүйл болон гэнэт үүссэн "COVID-19"-ийн халдварын нөлөөний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний худалдааны үнийн 200 индекс 6.7 нэгжээр нэмэгдээд 135.7 болж, дараа нь үнэ нь үргэлжлэн буурч, 06-р сарын индекс нь энэ оны 01-р сарын төвшнөөс мэдэгдэхүйц дор болсон байна.
Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны холбогдох албан тушаалтны танилцуулснаар өдгөө Хятад улсын зуны үр тариа элбэг ургац хурааж, гол гол үр тарианы тариалалтын талбай үндсэндээ тогтвортой, цагаан будаа, улаан буудайн нөөц хангалттай. Гахайн махны үйлдвэрлэлийн хэмжээ үргэлжлэн сэргэж, хүнсний ногооны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой болгохыг ахиулав. Сүүлийн хагас жилд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл ерөнхийдөө тогтвортой байдлыг хадгалах үндэс суурь, нөхцөл боломж нэлээд сайн, үр тариа, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний нийлүүлэлт ерөнхийдөө баталгаатай байна.
