solongonews
Хятад улсын гадаад худалдаа гурван тод тохио өгч байна
2020-12-08 09:12
Хятад улсын гадаад худалдаа гурван тод тохио өгч байна.

   Хятад улсын гадаад худалдаа 10-р сард эрчимтэй хөгжсөний үндсэн дээр 11-р сард  үргэлжлэн эрч хүчээ хадгалж, нийт хэмжээ нь 460 тэрбум 72 сая ам.долларт хүрч 13.6 хувиар өсөн нэмэгдсэн. Үүнд экспорт 21.1 хувиар, импорт 4.5 хувиар тус бүр нэмэгдсэн тухай Хятадын Гаалийн ерөнхий газрын 12-р сарын 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтад харууллаа.

Экспорт бол Хятадын гадаад худалдааны хамгийн том амжилт бөгөөд хамгийн зангилгаа тулгуур хүч болсныг тоо баримт харуулж байна. 21.1 хувийн өсөлт нь Блумберг агентлагийн шинжээчийн өмнө нь төсөөлсөн 12 хувиас хол илүү болсон бөгөөд 2018 оны 02-р сараас хойших экспортын хамгийн том өсөлт болсон байна. Түүнчлэн 11-р сарын байдлаар Хятад улсын экспорт нэгэнт дараалан зургаан сар эеэрг өсөлтийг биелүүлсэн юм.

        Экспортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийн хувьд электроник экспортын өсөлтөд хамгийн том үүрэг гүйцэтгэгч болжээ. Гадаадын эрэлт хэрэгцээ сэргэхийн хэрээр энэ оны 01-ээс 11-р саруудад Хятад улсын электроник бүтээгдэхүүний экспортын ний хэмжээ 1 их наяд 370 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 4.3 хувиар нэмэгдсэн бөгөөд экспортын нийт хэмжээний 59 хувийг эзэлжээ. Үүнээс гадна, цар тахлын нөлөөгөөр олон улсын хамтын нийгэмлэгийн эрүүл мэнд, эмчилгээний тоног төхөөрөмж, хувь хүний урьдчилан сэргийлэлт хамгаалалтын эд зүйлс болон гэрт ажиллахад шаардагдах албан хангамжийн эд материал зэргийн эрэлт шаардлага өргөн нэмэгдсэн нь мөн Хятад улсын экспортын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэв. 01-ээс 11-р саруудад эмчилгээний тоног төхөөрөмжийн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 42.5 хувиар өсөн нэмэгдсэн. Үүнд амны хаалтыг оролцуулсан нэхмэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт 31 хувьд хүрчээ.

 11-р сард Хятад улсын импорт харьцангуй ихээр өсөн нэмэгдсэн гэж хэлж болно. Ройтерс агентлагийн шинжээчийн үзэж буйгаар Хятад улсын дотоод хэрэглээ ба нүүрс, газрын тос зэрэг түүхий эд материалын үнэ ханш өссөөр байгаа нь мөн Хятад улсын импортод сэдэлт өгсөн байна.

    Олон жилийн хөгжлийн дүнд Хятадын цахим бизнесийн салбар дахь “Хос 11” баяр жил ирэх тусмаа өрнүүн, боловсронгуй болсон төдийгүй, гаднынхан Хятад улсын хэрэглээний зах зээлийн чиг хандлага, нөхцөл байдлыг хэмжиж шинжих хамгийн чухал тал болсон байдаг. Энэ онд цар тахлын нөлөө газар авсан ч “Хос 11” буюу 11-р сарын 11-ний цахим худалдааны баяр мөн л бахархууштай амжилт тогтоосон нь Хятад улсын асар том дотоод эрэлт хэрэгцээ болон дижитал технологийн хөгжил хосолж, дотоодын зах зээлийг улам өргөжүүлснээр барахгүй, үндэстэн дамнасан цахим худалдааны салбарыг ч өөд нь татсан байна.

Хамгийн чухал нь Хятад улсын гадаад худалдаа үргэлжлэн сэргэж хөгжиж байгаа нь дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, эрэлт хангамжийн гинжин хэлхээг маш чанга хөдөлгөх хүчээр хангасан байна. 2020 оны эхний 11 сард Хятад улс АСЕАН, ЕХ, Америк, Япон, БНСУ зэрэг худалдааны хамгийн том таван түнштэйгээ хийсэн импорт, экспортын худалдаа нь бүгд эерэг өсөлттэй гарчээ. Үүнд Хятад улс болон гадаад худалдааны хамгийн том түнш болох АСЕАН хоорондын худалдааны хэмжээ 5.6 хувиар, ЕХ болон Америк хоорондын худалдааны хэмжээ 3.5 болон 5.8 хувиар тус бүр өсөн нэмэгдсэн.

Үүнээс гадна, бас нэг тоог дурдахгүй байхын аргагүй. 11-р сард Хятад улсын РМI үзүүлэлт буюу боловсруулах салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 52.1 хувьд хүрсэн нь 2017 оны 09-р сараас хойших хамгийн том өсөлт болжээ. Онцгойлон үүнээс өмнө сайн сэргэж амжаагүй байсан бичил жижиг аж ахуйн нэгжүүдийн РМI нь ч 11-р сард 0.7 нэгжийн эерэг өсөлтийг биелүүлсэн нь Хятад улсын боловсруулах салбар бүхэлдээ сэргэх маш сайн үндэс суурийг тавьсныг харуулж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл