solongonews
Аварга хулсны баавгайг хоншоороор нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ
2019-05-21 16:43
Аварга хулсны баавгайг хоншоороор нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ

Хятадын аварга хулсны баавгайг хамгаалах, судлах төвөөс энэ амьтныг хоншоороор нь ижлээс нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ.

Эрдэмтдийн үзсэнээр шинэ цэсийн тусламжтайгаар амьтны үржил, нас, хүйс, түүнчлэн төллөлт, үхэл зэрэг илүү нарийн мэдээллийг авах боломжтой болно. Тэр дундаа зэрлэг хулсны баавгайн амьдралыг судлахад дөхөм болох юм байна.  

Мэргэжилтнүүд аварга хулсны баавгайн 120 мянган зураг, 10 мянган бичлэг бүхий мэдээллийн сан бүрдүүлжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл