solongonews
0-7 насны хүүхэдтэй ээжүүд заавал уншаарай
2015-12-28 18:21
бид хүүхдүүдээ яг л энэ насанд нь маш сайн анхаарах хэрэгтэй болж байна. Анхаарч байна гээд үнэтэй бүхнээр эрхлүүл гэсэн үг огт биш юм. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярьж, түүнийг сонсдог, хайрладаг хүмүүс хэчнээн олон гэдгийг ойлгуулж өсгөх хэрэгтэй санагдсан.
Нэгэн өдөр “Монгол” телевизийн өглөөний хөтөлбөр үзэж суулаа. Өөрчлөлтийг чиглүүлэгч  төвийн тэргүүн нэгэн бүсгүй хүний төлөвшлийн талаар ярьсан нь ихэд анхаарал татсан юм. “Хүний төлөвшлийн 70 хувь нь 0-7 насандаа төлөвшдөг. Түүнээс цааш 20, 5, 5 хувиар төлөвшил нь явагддаг” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд 7 нас хүртлээ насан туршийн амьдралынхаа гол багана, замын зургийг зурдаг гэж ойлгож болохоор. Тиймээс л их, дээд сургууль хэчнээн олныг төгсч, хэчнээн олон сайхан диплом өвөртөллөө гээд багаасаа л төлөвшлөө сайн олоогүй бол үр дагавар нь үлдсээр байдаг бололтой. 
 
Тэгэхээр бид хүүхдүүдээ яг л энэ насанд нь маш сайн анхаарах хэрэгтэй болж байна. Анхаарч байна гээд үнэтэй бүхнээр эрхлүүл гэсэн үг огт биш юм. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярьж, түүнийг сонсдог, хайрладаг хүмүүс хэчнээн олон гэдгийг ойлгуулж өсгөх хэрэгтэй санагдсан. Бас “Миний хүү хамгийн мундаг нь”, “Миний хүү үүнийг заавал чадна. Чамаас өөр хэн ч чадахгүй. Миний дүү дахиад оролдоод үз” гэх зэрэг урмын үг, хайр шингээсэн сэтгэлээ заавал илэрхийлж байх ёстой юм байна. 
 
Ажлаасаа тарж ирээд өөрт тань эрхлэх гэж өвөрт тань асах бяцхан гүнж, ханхүүгээ тээршаахын оронд түүнийг өдөр нь юу хийсэн, аав ээжийгээ зөндөө санасан уу гээд л бас тэднийгээ хэчнээн их санаснаа чин сэтгэлээсээ ярилцаж байх аж. Яагаад гэвэл хүүхдүүд бүх зүйлийг сонсч мэдэрч байдаг. Долоохон насандаа сонссон бүхэн нь түүний насан туршийн амьдралын ноён нурууг  босгодог байх нь. 
 
“Энэ маань жаахан байна”, “Юу ч ойлгохгүй шүү дээ” гэж хэзээ ч бүү бодоорой. Харин ч тэд бүгдийг ойлгож байгаа гэдгийг дахин дахин ухаарч, бяцхан оюунд нь хайраар бүхнийг ойлгуулаарай. Тэгж л чадвал бид хэдэн арван жилийн дараа толгойгоо гашилгаж, хүүхдээ буруу хүмүүжүүллээ гэж өөрийгөө чичилж суухааргүй амар амгалан амьдарч чадах нь. 
Хичээгээрэй, ээж аавууд аа. 
 
Монголхатагтай  
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл