solongonews
2020 оны соёл ба байгалийн өвийн өдөрлөг болов
2020-06-12 16:17
Өвийг сурталчлах 3700 төрлийн ҮЙЛ ажиллагаа зохиолоо.

06-р сарын 13-ны өдөр бол Хятадын  соёл ба байгалийн өвийн өдөрлөг юм. Ард иргэдийн бодисын бус соёлын өвийг  хамгаалах ухамсрыг цаашид дээшлүүлж, Хятадын шилдэг уламжлалыг өвлөн бадруулахын  тулд Хятадын олон газрынхан энэ оны соёлын өвийн өдөрлөгөөр бодисын бус соёлын  өвийг сурталчлах 3700 төрлийн үйл ажиллагаа зохиолоо.

Үүний зэрэгцээ олон газрынхан бас  цахим болон цахим бус хэлбэрээр бодисын бус соёлын өвийн борлуулалтын ажиллагаа  зохиож, хэрэглээг дайчилж, бодисын бус соёлын өв тээгчид ялангуяа бодисын бус  соёлын өвөөр ажлаар хангах талын борлуулалтын зам сувгийг өргөтгөж, ядуурлаас  ангижруулах бэрх асуудлыг шийдэхэд тус дөхөм үзүүлэх болно.

Сурвалжлагч Хятадын соёл аялал  жуулчлалын яамнаас ойлгосноор, энэ оны бодисын бус соёлын өвийн өдөрлөг нь  бодисын бус соёлын өвийн эрүүл амьдрал уриан дор болж, уламжлалт биеийн тамир,  анагаах ухаан, идээн ундааны салбар дахь бодисын бус соёлын өвийн төслийн  тойронд сурталчилгааны ажиллагаа зохиосон байна. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл