solongonews
Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр Хонгконг-Жухай-Макао гүүр нээлтээ хийнэ
2018-10-23 09:49
Дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр Хонгконг-Жухай-Макао гүүр нээлтээ хийнэ

Хонгконг, Макао болон Хятадын эх газрын Жухай хотыг холбосон 20 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн гүүр 10 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ.

Тус гүүрийг байгуулахад есөн жилийн хугацаа зарцуулсан ба дэлхийн хамгийн урт далай дамнасан гүүр энэ болох ажээ.

55 километр урт гүүр нь 2016 онд нээгдэх байсан боловч хойшлогдож, энэ онд нээлтээ хийхээр болсон ажээ.

Тус гүүр нь хотуудын хооронд аялах цагийг 3 цагаас 30 минут болгон бууруулах бөгөөд ингэснээр зөвхөн нутгийн оршин суугчид төдийгүй жуулчдын цаг завыг ихээхэн хэмнэх юм.  

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл