Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба өнөөдөр буюу 14-ний өдрийн үдээс хойш хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Улс орны хүний эрхийн хөтөлбөр 2021-2025”-ын гол агуулгыг тайлбарлажээ.
Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны Хүний эрхийн газрын ухуулах хэлтсийн дарга Ли Шяожюнь хэлэхдээ "Энэ удаагийн үйл ажиллагааны хөтөлбөрт 200 зорилт болон үүрэг багтсан байна. Агуулгын хувьд гурав дахь дугаараасаа ихээхэн баяжиж, зорилт үүргийн хувьд 30 орчмыг нэмэгдүүлсэн. Үүнд хязгаарлах заалт гуравны нэгийг эзэлж байна. Өвөрмөц онцлогтой, шинэлэг санаатай, Хятадын хүний эрхийн онолыг харуулж, хүний эрхийг хүндэтгэж баталгаажуулах дүрмийг дээдэлсэн, хүний эрхийн хөгжлийн замнал болон хүний эрхийн соёлын онцлогтой, давуу талтай, өөртөө итгэлтэй хөтөлбөр болсон" гэжээ.
