solongonews
Орос дахь хамтран ажиллах академи Хятад, Орос хоёр улсад хөгжлийн үр ашгийг хүртээж байна
2017-07-06 17:39
Орос дахь хамтран ажиллах академи Хятад, Орос хоёр улсад хөгжлийн үр ашгийг хүртээж байна.

Оросын далай дагуух хязгаар оронд хөдөө аж ахуй тариалангийн аж ахуй эрхэлж буй Ли Дэминь шар буурцагны чих суулгасан тарианы газрынхаа хэдэн зургийг вичатаар цацан элбэг хураалтын жил боллоо хэмээн тэмдэглэсэн байв.

Энэ жилийн хувьд Хятад улсын Хуашинь аж үйлдвэр арилжааны группийн ажилтан Ли Дэминь гуай Орос улсад хөдөө аж ахуй тариалангийн аж ахуй эрхэлсэн 14 дахь жил тохиож байгаа аж. Тэрээр 2003 онд нэгэн хотын дампуурах шахаад байсан талбайг хүлээн авсан байна.

Тэрээр 10 гаруй жилийн туршид гаргасан хүчин зүтгэлийн дүнд Ли Дэминий гадаад дахь хөдөө аж ахуй нь өргөжин тэлж, боловсруулах, агуулахад хийж хадгалах гэх мэт барааны ложистистикийн эдийн засгийг нэг цогцжуулсан орчин үеийн хөдөө аж ахуйн үлгэр жишээ төслийн аж үйлдвэр болсон юм.

Хамтран ажиллах орны хөгжил нь Хятад улсын аж ахуйн нэгжид  ашиг орлого олгосноор үл барам Орос улсад багагүй ажлын байрыг хангаж өгсөн байна. Одоогоор Хуашинь аж ахуйн академи нь Орос улсад 400 гаруй ажлын байр хангажээ. Хятад улсын тэргүүний дэвшилтэт технологи болох тарьж ургуулах мэргэжлийг тасралтгүй Орос улстай хуваалцаж байгаа аж. Мөн Оросын мэргэжлийн ажилтнуудын баг хамтран ажиллах орны тариалангийн талбайд тун завгүй ажиллаж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл