Луут завины баяр айсуй
2021-06-08 20:35
Луут завины баяр айсуй

Хэдэн мянган жилийн уламжлалтай Луут завины баяр нь аргын тооллоор жил бүрийн өөр өдөр, харин билгийн тооллын тавдугаар сарын 05-ны өдөр тохиодог юм. Энэ жил Хятад улс Луут завины баяр нь 06-р сарын 12-ны өдөр тохиох юм байна.

Хятадын уламжлалт баярууд бүгд өөрийн гэсэн онцлог зоогтой байдгийн адил Луут завины баяр ч өөрийн нэрийн зоогтой. Энэ бол “Зунзи”. Наалдамхай будааг гурвалжин хэлбэрт оруулан, хулс модны навчинд ороож хийдэг. Хойд нутгийнхан чавгатай хольсон будааг таашаадаг бол өмнөдийнхөн чихэрлэг шош, өндөгний шар, махаар ч шанзалдаг.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
