НҮБ саяхан "Жэжян Чинюаний ой мод-мөөгийг хамтад нь үржүүлэх технологи"-ийг дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв (GIAHS) хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Өнөөг хүртэл Хятад улсад газар тариалангийн соёлын чухал өвийн тоо 19 болж, дэлхийд эхний байр эзэлж байна.
"Жэжян Чинюаний ой мод-мөөгийг хамтад нь үржүүлэх технологи" нь Жэжян мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 13-р зууны үеийн түүхтэй гэж ойлгодог. Олон мянган жилийн турш орон нутгийн оршин суугчид ойн нөөц баялгийг зөв ашиглан мөөг үржүүлэх аж ахуйг хөгжүүлж, ойн хамгаалал, мөөг тариалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлж, ой мод, шатан тариа, тосгон, гол мөрний хооронд зохих бүтэц бүхий газар ашиглалтын төрөл, экологийн зохицол бүхий газар нутгийг бий болгон, мөөг үржүүлэх салбарын бүрэн бүтэн технологийг хадгалсан онцгой соёл иргэншил болж үлдсэн ажээ.
