Энэ он бол Оросын аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. "COVID-19"-ийн халдварын нөлөөний улмаас 05-р сарын 09-нд хийхээр товлоод байсан ялалтын баярыг тэмдэглэх цэргийн парадын үйл ажиллагааг хойшлуулаад 06-р сарын 24-ний өдөр даруй өнөөдөр зохион явуулах гэж байгаа юм. Дурдууштай нь Хятадын Ардын чөлөөлөх армийн агаар, хуурай, тэнгисийн цэргийн хүчний хүндэт харуулын анги 2015 оны дараа дахин Орост очиж, Улаан талбайд болох ялалтын баярын цэргийн парадад оролцож байгаа болно.
БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны батлан хамгаалахын цэргийн атташе, хошууч генерал Күй Янь-вэй манай радиогийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, Дэлхийн 2-р дайны түүхийг өөрчилж, баллах аргагүй юм, Хятад, Орос олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг тууштай баримталж байна гэжээ.
Хошууч генерал Күй Яньвэй хэлэхдээ, Ялалтын баярын өдөр цэргийн парад Оросын улс орон, үндэстний түүх, үзэл санааг тээж явдаг бөгөөд Оросын армийн сэтгэлийн чухал илрэл юм. Дэлхий нийтэд халдвар дэлгэрсэн өнөөгийн нөхцөл байдалд Ялалтын өдрийг тэмдэглэх цэргийн парад зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Энэ онд Хятадын АЧА-ийн агаар, хуурайн, тэнгисийн цэргийн зэвсэгт хүчний хүндэт харуулууд Ялалтын баярын өдрийн цэргийн парад оролцохоор Орост дахин очсон юм. Саяхны хийгдсэн бэлтгэл сургалтад агаар, хуурай, тэнгисийн цэргийн гурван зэвсэгт хүчний хүндэт харуулууд цог жавхаатай алхаа нийлүүлэн, “Катюша”-г өндөр дуугаар эгшиглэж, Москвагийн гудамжаар алхахад, Оросын ард түмэн дээд хэмжээнд анхаарал хандуулж, халуун дотноор хүлээн авч байлаа.
