30-ны өдөр Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн хурал дээр Хятадын өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны орлогч дарга Нин Жиже хэлэхдээ, дотоод гадаад хөрөнгийг адил авч үзэх зарчмын дагуу гадаадын хөрөнгөнд шударга өрсөлдөх орчин хангаж шинэ ээлжийн өндөр түвшний гадаадад нээлттэй байхыг дэмжих болно гэжээ.
Тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 11 сард Хятад улсад гадаадын бизнес эрхлэгчдийн шинээр байгуулсан аж ахуйн нэгж 24 мянга 355 болж, 2015 оны мөн үеийнхээс 3 хувь нэмэгджээ. Гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 7 триллион 318 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувь нэмэгджээ. Энэ онд Хятад улс гадаадын хөрөнгийг бодитойгоор ашиглах нь 7 триллион 850 тэрбум юань болно. Энэ нь 25 жил дараалан хөгжиж байгаа орнуудын дунд эхний байранд жагсах болжээ. "Гадаадад нээлттэй байхаа өргөтгөж, гадаад хөрөнгийг идэвхтэй ашиглах талаар хэд хэдэн арга барил авах тухай мэдэгдэл"-д цохон тэмдэглэхдээ, "Гадаадын хөрөнгө оруулалттай аж үйлдвэрийн удирдамж" тэрчлэн холбогдох бодлого хууль дүрмийг өөрчлөн боловсруулж, гадаадад нээлттэй байхаа улам өргөтгөх болно гэжээ. Хятадын өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны орлогч дарга Нин Жиже хэлэхдээ,
"Хэд хэдэн арга хэмжээ" гэх мэдэгдэл нь оршиж байгаа асуудалд чиглүүлэн, гадаадад нээлттэй байлгахаа цаашид өргөтгөж, шудрага өрсөлдөөний нөхцөл бүрдүүлж, гадаадын хөрөнгийг татах ажлыг цаашид эрчимжүүлэх зэрэг гурван талын агуулга, нийт 20 заалттай юм. Уг мэдэгдэлд гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн дараах шатанд авах бодлого арга хэмжээг дэвшүүлж, олон төрлийн өмчит эдийн засгийн шудрага өрсөлдөөнийг ахиулахад анхаарч, дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид адил тэгш хандан, гадаадын хөрөнгийг татан оруулах зөвшөөрөл болон татан оруулах ажлын хурдыг нэмсэн байна гэжээ.
Гадаадын худалдаачид Хятадын шударга өрсөлдөөний нөхцөлийг маш их сонирхож байна. Шударга өрсөлдөөний нөхцөл бий болгохын тулд уг баримт бичигт дотоод гадаадын аж ахуйн нэгжид нэгдмэл баримжаагаар хандаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн лицензийг шалгаж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд дүрмийн сангийн адилхан журам хэрэгжүүлж, дүрмийн санд тавьж байсан хязгаарлалтыг цуцалж, засгийн газар бэлтгэн нийлүүлэхдээ хууль дүрмийн дагуу гадаадын аж ахуйн нэгжийн Хятадын дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг агуулга багтсан байна. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Нин Жиже гадаадын хөрөнгийн бодлогод шударга өрсөлдөөний заалт байх эсэх талаар шалгалт хийхийн чухал чанарыг цохон тэмдэглэлээ.
"Манай гадаадын хөрөнгийн удирдлага олон байгууллагатай холбогдож байгаа учраас олон байгууллагууд гадаадын хөрөнгөтэй холбоотой бодлого боловсруулахдаа шударга өрсөлдсөний заалт байх эсэх талаар шалгаж, урьдаар илээр санал авах хэрэгтэй гэж шаардсан нь тогтолцооны талаар баталгаажуулсан явдал юм. "
Хятад улс 1-11-р сард гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 хувиар нэмэгдсэн боловч нэмэгдлийн хурд нь ноднингийн мөн үеийн талд ч хүрэхгүй. Нин Жиже хэлэхдээ, энэ нь одоо Хятадын дотоод гадаадад бүгд бүтцийн өөрчлөлт хийж буйг харуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж ч бүтцийн өөрчлөлт хийж байна гэжээ. Гэвч Хятад улс мөн л дэлхийн хөрөнгө оруулалтыг хамгаас илүү татах газрын нэг байсаар байна гэж тэрээр онцолжээ.
"Манай гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурд удааширсан боловч Хятад улс бизнесийн орчингоо сайжруулсаар байгаа бөгөөд хөрөнгө оруулалтыг татах хүчин бүхий газрын нэг байсаар байна. Энэ бол том дүгнэлт юм. НҮБ-ын худалдааг дэмжих хурлын энэ оны 10-р сард гаргасан дэлхийн хөрөнгө оруулалтын чиг хандлагын хяналтын тайлангаас үзвэл, энэ онд хил дамнасан хөрөнгө оруулалт хоёр оронтой тоогоор буурах боломжтой боловч Хятад улсын гадаад хөрөнгийг татах цар хэмжээ ерөнхийдөө тогтвортой, үндсэндээ өөрчлөгдөөгүй. 2016 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлангаас үзвэл, Хятад улс мөн л дэлхийн хөрөнгө оруулалтыг татах хүчин ихтэй газрын нэг юм."
