
Тус шалгалтад Монгол Улсын Их сургуулийн их, дунд, бага сургуулийн болон нийгмийн бусад салбарын хятад хэл суралцагч 1000 гаруй хүн оролцсон байна.
Зургаан настай Анужин HSK-ийн нэгдүгээр түвшний шалгалтад оролцож, 39 настай Цолмонтуяа HSK-ийн 5 дугаар түвшний шалгалтад оролцжээ. Цолмонтуяа Хятадын Шанхай Засгийн газрын тэтгэлгээр Дүн Хуа их сургуулиас хувцас загвар зохион бүтээгчээр мастер хамгаалсан гэнэ. Одоо Монгол Улсад нэгэн өөрийн хувцас загварын дэлгүүр нээж байна. Мөн уг шалгалтаар дамжин энэ жилийн есдүгээр сард Хятад улсад докторын зэрэг унших юм байна.

Монгол улсын Их сургуулийн Кунзийн сургуулийн дарга Жү Жюньли:
- Кунзийн сургуулийн тэтгэлэг нь өргөдөл гаргагч, оюутнууд, мастерууд зэрэг төрөл бүрийн ангилалд суурилан сурагчдын хятад хэлний мэдлэгийг өөр өөрөөр шаарддаг. Жишээлбэл, хичээлийн жилийн хугацаанд суралцах оюутнуудын хятад хэлний төвшин HSK-ийн 3 дугаар түвшний шалгалтад 270 хувиас дээш оноо авсан байхыг шаарддаг. Бакалаврын сургалтад хамрагдах оюутнууд HSK-ийн 4 дүгээр түвшний шалгалтад 180 хувиас дээш шалгуулсан байх хэрэгтэй.
- 2011 оны 10 дугаар сараас эхлэн санаачилсан HSK шалгалт нэгэнт 17 удаа зохион байгуулагдсан байна. Монгол Улсын нийт 110 мянган оюутан оролцсон. HSK шалгалтын үр дүнгээр дамжин Кунзийн сургууль тэтгэлэгт хамрагдах оюутнуудаа тогтоодог. Хятадын HSK шалгалтын үнэмлэх шалгах бол Монгол Улс дахь хятад хэл сурагчдын хүн бүрийн сонголт болсон байна гэж ярьлаа.




