solongonews
Тэр нэгэн залууд илгээх захидал...
2015-12-28 18:21
Сайн байна уу сайхан залуу минь? Энэхүү захидлаа бичих үү яах вэ гэж удаан бодсоны эцэст сэтгэл шулуудан бичээд л сууж байна даа.
Анх чамтай учирахад гадаа дулаахан цэцэг ногоо алагласан зуны сайхан өдөр байж билээ.Тэр л өдөр чамайг хараад анхны харцаар дурласан.Амнаас үг ч унахгүй нүдрүү чинь ч эгцэлж харж чадахгүй чиний өмнө буруутай юм шиг л ичингүйрч билээ.
Тэр өдрөөс хойш би чамайг байнга боддог болсон утасных чинь дугаарыг авах гэж хичээсэн.Найз охинтой бол яана аа, хөөрхөн охин байдаг байхдаа айз охингүй байсан бол хичнээн сайхан бэ гэж хүртэл боддог байсан.Нэрийг чинь бүтэн ч мэдэхгүй болохоор фэйсбүүк хаягийг чинь олж чадаагүй.
 
Ийм гэнэн охин байх ч гэждээ, нэрийг нь ч мэдэхгүй мөртлөө дурлачихдаг...   Сэтгэл хэнд, хэзээ алдарахыг хэн ч хэлж таамгүй гэдэг үнэн үг юм билээ. Тэр л сайхан өдрөөс хойш чамайг өдөр бүр бодож, дүр дөрхийг чинь мартчихгүй гэсэндээ нүдээ аниад төсөөлж, шөнө зүүдэлдэг байсан.Зөвхөн чамайг л бодон инээмсэглэж зөвхөн чиний л дүрийг сэтгэлдээ тээж,чамаар өөрийнхөө ертөнцийг бүтээж, би чамайг хайрладаг болсон.
 
Хичнээн ч олон хоног чамайг бодож хоносон юм бүү мэд, найман сарын дундуур өөрийгөө бодоод инээд ч хүрэх шиг, бас өрөвдөлтэй санагдаж зүс мэдэх чамайг мартахаар шийдсэн. Налгар намарын таатай өдрүүд ирж, сургууль,цэцэрлэг ч эхэлж хичээлдээ орлоо.Шинэ оюутан болохоор эхэндээ хичээлдээ бага зэрэг дарагдаад завгүй байлаа.Өдөр бүр л завгүй шахам гүйсээр чамайг ч бодохоо больж.
 
Харин тэр нэгэн сайхан өдөр чамтай ахин уулзна гэж төсөөлөө ч үгүй байсан. Тэр үед  чамайг  хараад хичнээн их догдолсон гэж санана.Удаан уулзаагүй амраг хосууд шиг чамайг их санасан байж билээ.Тэр л үед чамайг илүү ихээр танихыг хүсэж чиний өмнөөс эгцэлж харсан. Чин сэтгэлээсээ инээх сайхан инээмсэглэл,нүдэнд дулаахан царай, эв хавгүйхэн ургасан хөмсөг, давхраагүй ч гэсэн золбоотой нүд, зөөлхөн уруул гээд би чиний бүхий л зүйлд гүн дурласан.Тэрхэн хугацаанд юу ярьснаа би одоо ч санадаггүй.Учир нь чиний ертөнцөд автсан байсан.Энгийн сайхан яриа өрнүүлээд салснаа харин санаж байна.
 
Ингээд л чи намайг өөртөө хоёр дахиа дурлуулсан...
Надаас ах байх гэж бодоод санаа зовж байсан ч бараг чацуу гэдгээ мэдээд ямар их баярласан гээч, яг л жоохон хүүхэд шиг.Эргээд л хичээлээ хийгээд завгүй боллоо. Хоёр хоногийн дараа, шөнө фэйсдээ ороод нэг залуугаас ирсэн найзын хүсэлтийг авахтай зэрэгцээд түүнээс “сайнуу” гэсэн зурвас ирлээ.
 
Дурамжхан “сайн сайнуу” гээд хариу бичлээ.Ямар ч хурдан хариу бичдэг юм “ямар орой орж ирж байх юм” гээд л миний бараг дургүй хүрсэн,энэнд ер нь ямар хамаа байна аа гэж бодоод “харин тиймээ, өөрөө хэн бэ” гэж бичээд хариугаа уншаад бараг хашхирсан хэхэ.Чи намайг ямар их баярласныг мэдэхгүйлдээ.Тиймээ, чи байсан үнэхээр их баярлаад догдлоод, тэгээд л чатлаж эхэлсэндээ.Чамайг өөрөө намайг олоод бичсэн гэж бодохоор ямар сайхан байсан гээч, бас чи миний дугаарыг эгчээс авах гэж яаж зүдэрснийг сонсоод арай үгүй байлгүй дээ л гэж бодоод бараг нисэх гэж байсан.
 
Шөнөжин чатлахад ч бэлэн байсан.Чамтай анх удаа чатлаад л нилээн нүүр хагарсан, зөндөө их юмны талаар ярилцаад унтаж билээ.Өдөр нь  утасныхаа цэнэглэгчийг эвдчихээд,нээх тоолгүй байсан хүн чинь маргааш өглөө эрт дэлгүүр орж цэнэглэгч аваад утсаа асааж байгаа юм бишүү.  Ингээд л тэр өдрөөс хойш чамайг бүр ихээр хайрлах болсон.Маргааш нь мессэжлэж,чатлаад л. Намайг ямар жаргалтай байсан гэж санана, мишээгээд л байсан.
 
Эгчээс мсж ирвээ.”Зунаас хойш чиний дугаарыг асуугаад байсан, би өгөхгүй байгаад л байсан, олон сорилт давсан сайн хүүхэд шүү алдваа ккк, сайхан үерхээд нөхөрлөвөл харин утаснуудыг чинь үнэгүй яриагаар цэнэглэж өгье гэж билээ” энэ зурвасыг уншаад ичингүйрээд тэр ч бас намайг хайж байжээ гэж бодоод инээд хүрээд байсан.Өдөр нь санамсаргүйгээр уулзсаныг санаж байна уу,манай эгч тэгж байгаад сэргэлэн хүн шүү, уулзах боломж гаргаж өгсөн.Бас чи бид хоёрыг холбож өгсөн.Чамаар орой нь хүргүүлэхэд бүр ч хэлэх үггүй болтлоо баярлаж,гаднаа тэрийгээ ил гаргахгүйг хичээж дотроо бол дуулаад л уйлаад л баярлаад л бараг нисээд л...
 
Ингээд л чи бид хоёр тэр өдрөөс хойш байнга мсжлэж,чатладаг болсон.Утсаа энд тэнд тавьчихаад тоодоггүй байсан хүн чинь бараг ариун цэврийн өрөөнд орохдоо ч утсаа бариастай, чамруу л мессеж бичиж байгаа юм шүүдээ.Фэйсбүүкрүү зөвхөн чамтай чатлах гэж л ордог болж, шөнө хэдэн цаг хүртэл ч хамаагүй чатлаж нойр хүрэхгүй байна гэж олон ч удаа худлаа хэлсэндээ...
 
Өмнө нь хэн нэгнийг тэгж ихээр хайрлаж байгаагүй болохоор тэр юмуу, би чамайг маш ихээр хайрлаж чамд ухаан санаагаа алдатлаа дурласан.Цөөхөн ч гэсэн хэдэн хоног жаргалтай байлгасанд баярладаг шүү.Чамайг хариу бичихгүй байхад чинь галзуурах шахаж байсан.Холбоо бариагүй чи нэг хоног болсон.Маргааш нь ирсэн чатыг чинь уншаад намайг ямар их уйлсныг мэдэж байна уу.
 
УУЧЛААРАЙ ХОЁУУЛАА САЙН НАЙЗУУД ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭЕ, БИ ЧАМАЙГ ГОМДООМООРГҮЙ БАЙНА... Энэ хэдэн үгс миний зүрхийг зүсэх шахаж байсан.Анхнаасаа уулзаагүй бол дээр байсан юм залуу минь.Тиймээ энд чиний буруу байхгүй, угаасаа чи бид хоёр нийлээгүй байсан.Гэхдээ ийм хатуу сэтгэлтэй байж болно гэжүү,өөртөө тэгтлээ их дасгачихаад...Намайг яа гэсэн юм бэ?????  Надад хэцүү байна гэж нэг ч удаа гэсэн бодсон уу???
 
Дургүй хүрээд би чамруу юм бичмээр байвч юу ч бичиж чадахгүй яасан их уйлсаныг чи мэдэхгүй ээ.Олон хоног би ганцаараа их шаналсан,намайг хоол унднаас гараад, турж эцсэнийг чи мэдэхгүй ээ.Чамайг мартая гэж их хичээсэн, утсан дээрх мессеж, чатуудаа өдөр бүр дахин2 уншиж чиний зурагнуудыг үзэж, шөнө болгон зүүдэлж, өдөржингөө бодож ямар их шаналж гасарсан гээч.Чи өөдгүй залуу.Зүв зүгээр байхад өөрөө ирчихээд эргээд яваад өгдөг муу залуу.
 
Би чамайг мартахыг яасан их хичээсэн гээч.Гэхдээ одоо болтол мартаагүй.Одоо болтол чиний зурвасууд байдаг гээд боддоо.Хайрлаад устгаж чаддаггүй.Утас болон нөөтөн дээр ӨӨДГҮЙ ЗАЛУУ гэсэн чиний зурагнаас бүтсэн файл хүртэл байгаа.Би чамайг мартаж чадахгүй их зовж байна.Бүгдийг нь устгаад чамайг ор тас мартъя гэж зориглосон.Гэхдээ юм болгон чамайг бодогдуулаад байхад яаж  ч мартах билээдээ...
 
Би чиний close friend-д байдагийг би мэднэ ээ, чи ч бас минийхд байдаг.Шөнө унтахаасаа өмнө чиний зургыг харчихаад л унтах юм бол тайван унтдаг.Зөвхөн чамд зориулсан шүлэг, үгстэй тэмдэглэлийн дэвтэр хүртэл надад бий.Чамайг л уншаасай гэж пост бичдэг.
Миний ертөнцийн ханхүү минь хэзээ нэгэн цагт ирэх юм бол би чамайг ямар их санаснаа бас ямар их хайртайгаа хэлээд тэврээд үнсэхсэн...
 

                      Чамаар хөглөгдсөн олон шөнийн уртад тэрлэсэн шүлэг минь

Намрын аянч шувуу шиг ганцаар ниссэн мөрөөдөл минь
Надаас хэн ч булаахгүй, миний ертөнцийн эзэн минь
Нүгэлт энэ орчлонгийн зөвөөр гэлдэрсэн бодол минь
Нандин ариун бүхний эцсийн оргил ханхүү минь, чи сайн байна уу?
Санаснаар болдоггүй энэ хорвоод
Сөрж би сохор дурлалын өмнө бат зогсохдоо
Сэхүүн зан, бардам инээмсэглэл хоёроо
Сэвэлзүүр салхинд аль хэдийнэ хийсгэж, чамайг би хайрласан.
Аниргүй шөнөөс хүртэл үг бүрээ нууж
Ариухан хайрынхаа домогийг үзэг цаасанд мөнхлөхдөөАлдчихвий хэмээн бодлоосоо хүртэл харамласаар
Алсаас чамайгаа итгэлийн харцаар ээдэг байсан юм.
Түм түмэн оддын дундаас
Тэртээд орших  саранд л би дурласан болохоор
Түнэр харанхуйн дунд сүүмийх
Тэр л итгэлийн дэнлүүгээ барин зогссон.
Өнө мөнхийн хайрыг бурхан надад бэлэглэсэн гэлтэй
Өчнөөн үдшийг чинийхээ дүрээр зөөллөж хонодог байсан
Өөрийнхөө бяцхан ертөнцийг чамаар би дүүргэхдээ
Өөр хэнийг ч оруулахгүйгээр бат цоожилсон байсан .
Гэрэл гэгээт бодллор бадамлан ассан итгэл минь
Гэнэн томоогүй дурлалаар хөглөгдөн тэгээд унтарсан
Ганцаар үлдсэн хун шиг нуураа манаад хоцороход
Гашуудлын цуваа ч ийм гунигтай санагдаж байсангүй. 
Намар оройтсон бороо шиг чинийхээ хойноос харахдаа
Намайг л голоод явж гэж өөрийгөө зөндөө зүхэж байсан гэхдээ 
Нэг өдөр л эргээд ирнэ ээ хэмээн битүүхэн горьдсон ч
Нэгэнт дууссан байсан, ирэхгүйгээр чи тэр чигтээ явсан
Жаргал зовлон ээлжилдэг хүний л энэ орчлонд
Жүнзтэй дарс хажууд нь ус шиг санагдсан, чиний сэтгэлд
Жингийн цуваа шиг гуаглан нисээд залуу минь чи
Жирвэсхэн дурсамж үлдээгээд аяны шувуу шиг замхарсан.
Бяцхан зүрхийг минь өрөвдөхгүй гишгээд одсон тэр үед чинь
Бодлоосоо чамайг чөлөөлөхийг үнэхээр их хүсэхэд
Баярын нулимс уу, аль эсвэл гомдлын нулимс уу
Би мэдэхгүй ээ, ямартай ч их асгарсан
Гэхдээ одоо нулимсгүй болсон залуу минь
Гэнэн зан, итгэл хоёроо бүр мөсөн алдсан болохоор
Гэрэлтэй амьдрал, хайр хоёроо булаалгасан болохоор
Гайхах хэрэггүй шүү, би “хайрын алуурчин”  болсон
Харгис хэрцгий биш ч өмнөх шигээ байхаа болисон
Хайр сэтгэлд уяран хайлахаа бас больсон
Өдөр шөнө, үүр цүүрээр ч өнө мөнхийн “тийрэн” шиг
Өөрийг чинь отож байна,битгий айгаарай
Намрын аянч шувуу шиг ганцаар ниссэн мөрөөдөл минь
Надаас хэн ч булаахгүй, миний ертөнцийн эзэн минь
Нүгэлт энэ орчлонгийн зөвөөр гэлдэрсэн бодол минь
Нандин ариун бүхний эцсийн оргил хонгор минь
БИ ЧАМД ХАЙРТАЙ................................................
          
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл