Онцгойлон мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөөнд голдуу дунд, дээд зэрэглэлийн тусгай мэргэжлийн үнэмлэхтэй буюу үндсэн Баклавар зэрэг хамгаалсан Цөөн тоот үндэстний тусгай мэргэжлийн чадвартан, тусгай мэргэжлийн цар хүрээ, хүнд чухал төсөл дахь Цөөн тоот үндэстний тусгай мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, барилга, сурган хүмүүжил, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи зэрэг эдийн засгийн хөгжил ба нийгмийн байгуулалтад тулгам шаардагдаж байгаа Цөөн тоот үндэстний тусгай мэргэжлийн чадвартан, бусад тусгай мэргэжил болон салбарууд дахь зохих хөгжлийн ирээдүйтэй гэсэн Цөөн тоот үндэстний тусгай мэргэжлийн шилдэг чадварлаг боловсон хүчний дундаас шалгаруулж элсүүлнэ. Элсэгчдэд орны гадна буюу дотор боловсрол хүртээх хоёр төрлийн арга хэлбэрээр тус тус 50 чадвартныг онцлон бэлтгэх юм байна.
Энэхүү мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг онцлон бэлтгэх төлөвлөгөө 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш 2016 он хүртэл Цөөн тоот үндэстний 320 тусгай мэргэжлийн боловсон хүчин бэлтгээд байна.
