solongonews
Хятад-Францын залуу удирдагчдын VIII форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2024-03-25 17:24
Ли Хүнжүн Хятад-Францын залуу удирдагчдын VIII форумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

        ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Ли Хүнжүн Хятад-Францын залуу удирдагчдын VIII форумын төлөөлөгчдийг 03-р сарын 25-ны өдөр Бээжин хотноо хүлээн авч уулзав.

        Ли Хүнжүн хэлэхдээ "Хятад, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой, Соёл, аялал жуулчлалын жил энэ онд тохиож байна. Хятад улс хоёр улсын тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлөөр удирдуулан, хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмэн, соёлын солилцоог өргөжүүлэх, ялангуяа залуучуудын хооронд ойр дотно солилцоог гүнзгийрүүлэхэд Францын талтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.

       Францын тал Франц-Хятадын залуу удирдагчдын форумын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл