Өнгөрөн одсон 2019 онд Хятадын кино урлаг дахин баялаг амжилтад хүрсэн юм. Дэлхийн кино урлагийн хөгжлийн нөлөөгөөр Хятадын кино урлагийн зах зээл улам тэлж, шинээр хийж бүтээсэн киноны түвшин илэрхий нэмэгдэв. Олон төрлийн сэдэв болон өвөрмөц хэв маягтай Хятадын кино үзэгчдийн хүрээллийг ихээхэн олжээ. Кино урлагийн хөгжлийн “Шижир алтан цаг үе”-дээ байгаа Хятадын кино урлаг зах зээлийн эерэг хүчин зүйлийг шингээн авч тогтвортой хөгжиж байна.
2019 онд Хятадад худалдаалсан киноны тасалбарын хэмжээ 64,266 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар нэмэгдэж, үүнд Хятадын өөрөө үйлдсэн кино 64.07 хувийг эзэлсэн байна.
2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, Хятад улсын киноны зах зээлд “Би эх оронтойгоо”, “Хятадын нисэх онгоцны дарга”, “Ноён оргилд гарагч”-аар төлөөлүүлсэн кинонууд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Өнөөг хүртэл “Би эх оронтойгоо” киноны худалдаалсан тасалбар 3.1 тэрбум юаниас давж, Хятадын кино урлагийн түүхэнд дээд амжилт тогтоолоо.
