solongonews
Сэргийлэлтээ сайн хийх хэрэгтэй
2020-02-09 15:09
Сэргийлэлтээ сайн хийх хэрэгтэй

Хятад улс Шинэ хэлбэрийн коронавирустэй тэмцэж буй энэ онцгой цаг үед Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны амьсгалын системийн тасгийн эмч Сумъяа нар ярилцлага өгч, Шинэ хэлбэрийн коронавирусээс хэрхэн сэргийлэх талд өвлөгөө өглөө.

Өвөр Монголын олон улсын эмнэлгийн хорооны амьсгалын системийн тасгийн эмч Сумъяа:

Нэг. Амны хаалт зүүх хэрэгтэй. Амны хаалт нь өвчин эмгэг халдах хамгийн чухал зам суваг болсон шүлсийг хязгаарлах хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм. Амны хаалт сонгохдоо зөв сонголт хийх хэрэгтэй. Одоогоор зах зээл дээр олон төрлийн амны хаалт зарагдаж байна. Амны хаалт сонгохдоо юуны өмнө загвар, хэдэн цаг зүүх гэх мэтийг сайн анхаарна. Энгийн байдалд эмнэлгийн гадна тасагт сувилагч хэрэглэдэг амны хаалтыг зүүвэл болно. Харин Шинэ төрлийн коронавирусийн халдвартай хүмүүстэй ойртох үед N95 хэмээх амны хаалтыг зүүнэ. Амны хаалтаа тогтсон цагтай сольж байх хэрэгтэй.

Хоёрт. Гараа байнга угаах хэрэгтэй. Гар угаах 7 алхам дараалал байдаг. Энэхүү дарааллаар гараа угаана. Мөн амаа цэвэр усаар зайлна. Хүний уруул дээр маш олон хог тоос наалдаж байдаг. Үүнийг олонх хүн анхааралдаа авдаггүй.

Гурав. Гэр орондоо агаар салхи оруулж, орчин тойрны ариун цэврийг анхаарна. Тамхи татахгүй, дураараа нулимахгүй, хог хаяхгүй. Хувийн ариун цэврээ анхаарч, хүн олонтой газар явсан бол наранд 30-50 минут алхаж, дараа нь гэртээ орно.

Дөрөв. Зохистой идэж уух хэрэгтэй. Хэтэртэл идвэл хүний дархлаа муудаж, биеийн эс үхэх болно. Их идэж уух нь дархлаа сайжирна гэх буруу ойлголттой байж болохгүй.

Тав. Эмээр өвчнөөс сэргийлнэ. Монгол анагаах ухаанд эмээр өвчнөөс сэргийлэх олон төрлийн арга байдаг. Идэж уухаа зохистой байлгаж, бие магбодоо тэгш сайхан байлгах нь халдвараас урьдчилан сэргийлэхэд нааштай үүрэг гйүцэтгэх юм.

Зургаа. Тогтмол цаг дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

 

Зохиогч: Бэлтгэсэн : Саруулхан, Цовоо
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл