

Антарктидад судлагаа хийж, үүрэг гүйцэтгэсэн мөс зүсэгч Шюэ Лун-2 хөлөг 04-р сарын 08-нд Хонконгт ирлээ. Хөлөг энд 5 хоног саатах юм. Хонконгчууд Жянь Ша Зүй далайн боомтод очиж хөлгийг ёслол төгөлдөр угтан авчээ. Шюэ Лун-2 хөлөг хоёр дахь удаагаа Хонконгт ирж байгаа бөгөөд анх 2004 онд ирж байсан юм. Ийнхүү 20 жилийн дараа ахин ирж байна.
Туйлын бүс дэх Хятад улсын судалгааны 40 жилийг ойг тохиолдуулан Шюэ Лун-2 хөлөг Хонконгт 5 хоног зогсохдоо олон арга хэмжээ өрнүүлэх юм байна. Улсын 80 гаруй байгууллагын 460 гаруй хүнийн бүрэлдэхүүнтэй судалгааны баг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 01-нд замд гарсан. Шюэ Лун-2 хөлөг Антарктидын Чиньлин өртөөнөөс судалгааны багийг авч эх орондоо буцаж ирж байгаа юм.
