solongonews
Казак, мөн хагас Хятад охин
2022-07-22 13:50
Казак, мөн хагас Хятад охин

  - Би Хятадад анх ирэхдээ хятад хэл огт мэддэггүй байсан л даа. Азаар сайн багштай танилцсан.Түүний охин нь ч гадаадад сурдаг. "Би чамайг ойлгож байна, чи миний шавь, мөн миний хүүхэд" гэж багш маань хэлдэг. Үүнийг сонсоод маш их баярласан.

   Намайг Жан Нүө гэдэг. 2017 оны 09-р сард би Хятадын Баруун хойд хөдөө аж ахуй, ойн технологийн их сургуульд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар ирсэн.Аав маань бас малын эмч, малын эмч бол охидын мэргэжил биш гэсэн.Гэхдээ би багаасаа л амьтанд хайртай, энэ мэргэжилд хайртай.Бакалаврын болон магистрын мэргэжил маань мал эмнэлэг, миний ажил бас мал эмнэлэг.Би одоо хүртэл малын эмчийн мэргэжилтэй, сайн ажилламаар байна.

Хятадад урьдчилан сэргийлэх мал эмнэлгийн судалгаа сайн хөгжсөн.Эндээс туршилт хийх зүйлсийг олох боломжтой.Хэрэгслүүд нь шинэ, орчин үеийнх.Энд докторын зэрэг хамгаалах нь надад их тус болсон.

  Хятадад ирээд миний харсан Хятад өмнө нь сонссон Хятадаас өөр байсан. Би зүгээр л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэдэн видео бичлэг гаргасан.Казах найз нартайгаа эндхийн амьдралаа хуваалцдаг. Би тэдэнд эндхийн технологийн тухай илүү танилцуулдаг.Учир нь Хятадын техник технологи харьцангуй өндөр хөгжсөн. Ялангуяа, амьдралыг өөрчилсөн технологийг хуваалцдаг. Жишээлбэл, супермаркетаас та өөрөө юм худалдаж авах боломжтой.

Манай сургууль жижиг шуудангийн машинтай, дотор нь хэн ч байхгүй. Гэхдээ тэр шууданг өөрөө хүргэж ирдэг.Дотуур байранд ирээд шуудангаа авахыг сануулдаг.Казахстаны цахим хэрэглэгчид их сонирхдог. Энэ үнэхээр цахилгаан уу, дотор нь хүн байхгүй юу? гэдэг. Тэд надаас иймэрхүү асуулт асуудаг.Хятад улс 5000 гаруй жилийн түүхтэй. Би Хятадын уламжлалт баяр наадам гэх зэрэг соёлыг онцгой сонирхдог.

Энэ жилийн Цагаан сараар би нэг том тосгонд байдаг хятад найзынхаа гэрт очсон юм. Тэгээд бичлэгээ хийгээд сошиал хаягтаа байршуулсан. Хятадын хөдөө орон нутаг ямар байдаг, Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг тухай танилцуулсан, бууз яаж хийх, бүжиглэх, дуулах гэх зэрэг.

Би намрын дунд сарын баярт дуртай. Учир нь энэ миний Хятадад ирснээс хойших анхны баяр.Луут завины баярт бас дуртай.Найз маань ч бас бууз хийхийг зааж өгсөн. Би өөрөө хэдэн хятад хоол хийж чадна, улаан лооль өндөгтөй хуурга, бууз, бас гоймон. Уураар жигнэсэн боорцог, үхрийн махтай гоймон идэх дуртай. Найз маань намайг хагас хятад хүн болсон гэж хэлсэн.

Хятадууд их эелдэг. Би нэг удаа Терракоттын дайчид музей явахдаа төөрчихсөн юм. Харанхуй болчихсон байсан, нэг эмэгтэй, эрэгтэй хоёр тааралдсан. Тэр хосуудад байлаа. Би тэдэнд:" Төөрчихлөө, надад энэ газрыг олоход тусална уу" гэж хэлэхэд,тэд надад туслан буудлыг маань олж өгч хүргэж ирсэн.Би маш их баярласан.

    Би гадаадад байгаа биш, гэртээ байгаа юм шиг л санагдсан. Мөн Жан Кайжи гэдэг хятад эмээтэй танилцсан юм. Өнгөрсөн зургаадугаар сард би Шаньси мужийн Жэньба шяны хонины фермд очсон. Тэндхийн хонины аж ахуй сайн байгаа.20 гаруй ядуу өрхийг ядуурлаас гаргасан.Эмээ хонины ферм дээр ажилладаг. Тэр миний эмээтэй их адилхан байгааг би анзаарсан. Би түүнээс :"Миний хятад эмээ болж болох уу" гэсэн. Эмээгийн ач хүү одоо ч ууланд амьдардаг. Гэхдээ сүлжээ маш сайтай, гар утас тоглох WIFI-тай,манай Казахстаны хөдөө орон нутагт интернетийн шугам маш цөөхөн байдаг.Түүний амьдарч буй байшин нь Засгийн газраас барьсан орон сууцны төсөл юм. Цэвэрхэн, өвлийн халаалттай.Би тэндхийн байгальд онцгой дуртай, ус нь маш цэвэрхэн. Би урьд нь хэзээ ч ийм тосгон харж байгаагүй, Би гэрийнхнээ байнга санадаг, Би Хятадад шинэ эмээтэй болсон гэж хэлэх дуртай.

Хэдийгээр Жэньба руу машинаар явахад долоон цаг зарцуулдаг ч эмээгээ санасан сэтгэлд юу ч саад болж чадахгүй.Бас эмээтэйгээ хамт өдрийн хоол хийдэг. Эмээ намайг цахилгаан дугуйгаар хонины хашаанд аваачиж хургануудын өсөлтийг шалгадаг.Энд надад гэртээ байгаа юм шиг л байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд энд би найз нөхөд, хамаатан садантай ч болсон.Би одоо казах хүн, бас хагас хятад хүн болсон.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл