solongonews
Хятадын эдийн засаг шинэ сорилтуудыг даван туулсаар байх болно
2016-02-16 13:21
Хятадын эдийн засаг шинэ сорилтуудыг даван туулсаар байх болно

      

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян цагаан сарын амралтын дараах ажил эхэлсний анхны өдөр Төрийн Зөвлөлийн Байнгын хурлын үеэр хэлэхдээ, энэ жилийн хувьд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал маш төвөгтэй байгаагийн учир илүү идэвхтэй байх хэрэгтэй. Хятад улс нь эдийн засгийн асар их боломжтой ч маш олон зүйлийг бодолцох хэрэгтэй. “ Эдийн засгийн зохистой эргэлт гарах юм бол боломжийг алдахгүй байх”.

Мөн үүний зэрэгцээ Ли Кэчян илэрхийлэхдээ, “өнгөрсөн жилийн хөрөнгийн зах зээл, гадаад валютын зах зээлийн хэвийн бус хэлбэлзэлд хандуулан зах зээлийг тогтворжуулахаар авсан бодлого зохицуулалт зөв, олон улсын конвенцд нийсэн. Мөн хэсэг хугацаанд хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэн, системийн чанартай банк санхүүгийн эрсдэл үүсэхээс зайлсхийсэн. Дахин эргэн харвал, голлох захирга дүгнэж цэгнэн сургамж авч, асуудлыг цаг тухайд нь үр дүнтэй шийдэх, техникийн түвшинд хангалтгүй асуудлууд, мөн дотоодын менежментийн асуудлыг багтаах хэрэгтэй.” гэжээ. Мөн хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг баримтлахын зэрэгцээ банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дээд хэмжээнд анхаарах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://finance.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл