Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн саяхан Худалдааны яамнаас хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр 01 дүгээр сараас 03 дугаар сар хүртэл Хятад улсын хэмжээнд 10263 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан. Энэ нь мөн үеийнхээс 47.8 хувиар өссөн бол 2019 оны мөн үеэс 6.7 хувиар нэмэгджээ. Гадаадын капиталын бодит хэрэглээний өртөг 302.47 тэрбум юаньд хүрч, мөн үеийнхээсээ 39.9 хувиар өсөж, 2019 оны мөн үеэс 24.8 хувиар өссөн байна.
Салбарын үүднээс авч үзвэл үйлчилгээний салбарт гадаадын капиталын бодит ашиглалт 237 тэрбум 790 сая юань болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өссөн байна.
Эх үүсвэрийн хувьд “Бүс ба Зам” дагуу улс орнууд, АСЕАН, ЕХ бодит хөрөнгө оруулалт мөн үеэс тус бүр 58.2, 60, 7.5 хувиар өссөн байна.
