“Өөрчлөлт нээлтийн дөчин жилийн ойг тэмдэглэх”, “Торгоны зам”-Тэмээн соёл, аялал жуулчлалын III наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээний нэг болох Урадын хойд хошууны Улаанмөчирийн “Түмэн тэмээний баяр” уран сайхны тоглолт 12-р сарын 01-ний үдэш Баяннуур хотын Урадын хойд хошууны Цог-Өндөр суурингийн Ардын үйлчилгээний төвд болж, “Урадын магтаал” дуу, “Цас цагаан үүл” найрал дуу, “Морин хуурын дөрвөл”, “Гайхамшигт улаан тэмээ” дуулалт бүжиг, “Адуучин залуу” дөрвөн утаст хуурын хослол зэрэг уран бүтээлийнхээ дээжээс наадамчин олондоо ая дууны цэнхэр хадаг болгон өргөн барилаа.

Урадын хойд хошууны Улаанмөчир нь 1971 оны 03-р сарын 15-д байгуулагджээ. Одоогоор тус Улаанмөчир нь 33 уран бүтээлчтэйгээр уран бүтээлээ туурвин үзэгч сонсогчийн хүртээл болгоод байгаа юм байна. Нийт 70 гаруй уран бүтээл зохион туурвиад байгаагаас “Тэмээний нуруун дээрх орон” тоглолт, “Аминдаа”, “Мөчир” зэрэг бүжиг нь улс орны алт, мөнгөн медалийг хүртэж байсан төдийгүй Баяннуур хотын “Шилдэг Улаанмөчир”, “Тэргүүний Улаанмөчир”, Соёл иргэншилт Баяннуур хотын “Шилдэг Улаанмөчир”, “Тэргүүний Улаанмөчир”, “Соёлч байгууллага”, “Үндэстний эв нэгдлийн тэргүүний нэгж” зэрэг яруу алдрыг хүртэж байсан хамт олон юм.


