Үүнд аж ахуйн нэгжийг хавсарган нэгтгэх нь гадаадад шууд хөрөнгө оруулахын гол арга хэлбэр байж, 1-7 дугаар саруудад гадаадын компанийг хавсарган нэгтгэсэн хөрөнгийн нийт хэмжээ нь 2015 оны бүтэнжилийнхээс давсан байна. Үүнээс гадна, энэ оны эхний хагаст Хятадын үйлчилгээний салбарын худалдаа огцом нэмэгдэж, бүтэн жилийн зорилтоо биелүүлэх боломжтой болоод байна.
Тоо баримтын дагуу, энэ оны 1-7 дугаар саруудад, Хятад улсын дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 156 улс орон болон бүс нутгийн 5665 аж ахуйн нэгжид банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийж, нийт хэмжээ нь 673 тэрбум 240 сая юань буюу 102 тэрбум 750 сая ам.долларт хүрсэн нь 2015 оны мөн үеийнхээс 61.8 хувиар нэмэгджээ. Харин зөвхөн 7 дугаар сард гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 13 тэрбум 890 сая ам долларт хүрч, 6 дугаар сарынхаас 9.5 хувиар буурчээ. Энэ бол энэ оны 4 дүгээр сард гадаад хөрөнгө оруулалт 19 тэрбум 990 сая ам.долларын амжилт тогтоосны дараа, дараалан 3 сард буурсан үзүүлэлт юм. Хятадын Худалдааны яамны Гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны ажил эрхэлсэн газрын худалдааны зөвлөх Хань Юүн хэлэхдээ "энэ бол хөрөнгө оруулалт хэвийн, ухаалаг болж байгаагийн илрэл" гэжээ.
Хань Юн: - Бидний ойлгосноор, энэ оны 4 дүгээр сард гадаадад хөрөнгө оруулсан төм төслүүд нэлээд төвлөрч, хөрөнгө оруулалтын дээд хэмжээ 19 тэрбум 990 сая ам.долларт хүрчээ. Хөрөнгө оруулалт аажмаар зүй зохистой болохын хирээр, төслүүд тогтворжих хандлагатай болж байна. Хятадаас гадаадад оруулж буй хөрөнгийн хэмжээ үндсэндээ 14-15 тэрбум ам.долларын хооронд тогтвортой байдлаа хадгалж байна" гэлээ.
Хөрөнгө оруулж буй бүсийн хувьд харьцангуй төвлөрч, хөгжсөн орнууд болон бүс нутгийн хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж байна. Өнгөрсөн 7 сард Хятадын дотор газраас Хонконг, АСЕАН, Европын Холбоо, Австрали, Америк, Орос, Япон зэрэг эдийн засгийн 7 гол цогцод хөрөнгө оруулсан нь 75 тэрбум гаруй ам.долларт хүрч, мөн үед гадаадад хөрөнгө оруулсан нийт хэмжээний 73.1 хувийг эзэлсэн бөгөөд Америк, Германд оруулсан хөрөнгийн урсгалын нэмэгдэл 200 хувийг давлаа.
Мөн өдөр Хятадын ХЯ энэ оны эхний хагас жилийн Хятадын үйлчилгээний худалдааны байдлыг нийтэлсэн байна. Энэ оны 1-6 дугаар сард Хятадын үйлчилгээний худалдааны экспорт импортын нийт хэмжээ 2 триллион 533 тэрбум 610 сая юаньд хүрч, өнгөрсөн үеийнхээс 21.5 хувиар нэмэгдэж, үүнд үйлчилгээний худалдааны экспорт 890 тэрбум 220 сая юаньд, импорт 1 триллион 646 тэрбум 390 сая юаньд тус тус хүрлээ. Хятадын ХЯ-ны Үйлчилгээний хэлтсийн орлогч дарга Шүй Бө хэлэхдээ: "Импорт, экспортын цар хэмжээ тогтвортой өсөж, оны эхний хагаст үйлчилгээний импорт, экспортын нийт хэмжээ 6 сар дараалан 2 оронтой тоогоор нэмэгдэж, 6 дугаар сарын сүүлч болоход үйлчилгээ худалдааны хэмжээ нь гадаад худалдааны 18.6 хувийг эзэлж, 2015 оны мөн үеийнхээс 4.1 нэгжээр нэмэгдсэн байна. Өндөр нэмүү өртөгтэй үйлчилгээний экспорт түргэн нэмэгдлээ. Мөн үйлчилгээний импорт дээд хурдаар нэмэгдэж, оны эхний хагасын нэмэгдлийн хурдац нь 30 хувьд ойртсон байна. Бүс нутгийн хөгжлийн зохицонгуй байдал нэмэгдэн, зөрөө багаслаа" гэжээ.
Эх сурвалжид бүртгэснээс үзвэл, энэ жилийн 1-7 дугаар сард Хятадын аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний ажлыг гэрээгээр авсан хэмжээ 560 тэрбум 830 сая юань, зарцуулсан мөнгөний хэмжээ 349 тэрбум 470 сая юаньд хүрч, 2015 оны мөн үеийнхээс тус бүр 32.1 хувь, 9.8 хувиар өссөн тул жилийн үйлчилгээ худалдааны зорилтоо биелүүлэх бүрэн боломжтой байгаа" хэмээн Шюй Бө онцолжээ.
