solongonews
Тэмээт нутгийн малчин залуу Гиннесийн номд бүртгэгдэв
2019-11-27 11:09
Тэмээт нутгийн малчин залуу Гиннесийн номд бүртгэгдэв.

Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумаар нутагтай малчин залуу Гончигсүрэн энэ сарын 26-нд элсэн цөлийн “Эверест” хэмээгдсэн дэлхийн хамгийн өндөр элс болох Алшаа баруун хошууны Бадайн жаран цөлийн Билүүтийн оройг мотоциклоор 2 минут 11 секундэд туулж Гиннесийн амжилтыг шинэчлэв.

Гончигсүрэн 1995 онд төрсөн. Хар багаасаа мотоцикл унах дуртай тул их бага ямар нэг тэмцээнийг орхилгүй оролцдог байжээ. Тэрээр Хятадын хэмжээний мотоциклын АШТ-д дөрөв, ӨМӨЗО-ы хэмжээний тэмцээнд 22 удаа түрүүлж, 19 удаа дэд байранд орж байсан аж. Одоо Сычуань мужийн мотоциклын багийн тамирчин юм.

Алшаа баруун хошууны малчин Тао Юнмин 2009 оны 09 дүгээр сарын 23-нд Билүүтийн оройд 6 минут 2 секундэд мотоциклоор гарч, энэхүү амжилтыг Гиннесийн номд бүртгүүлж байв. Энэ удаа Гончигсүрэн Тао Юнмингээс 3 минут 51 секундээр илүүрхэж, арван жилийн дараа Гиннесийн амжилтыг шинэчилсэн нь энэ билээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл